Буцах үнэмлэх мэдүүлэх

2023-03-24


Буцах үнэмлэх мэдүүлэх журам

"Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-д заасны дагуу Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэх ба тус журмын 9.1-д заасны дагуу Монгол Улсын иргэнд дараахь тохиолдолд буцах үнэмлэх олгоно:

9.1.1. үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн;

9.1.2. үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусгавар болсон;

9.1.3. хүчин төгөлдөр буцах үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн;

9.1.4. гадаадад төрсөн иргэн эх орондоо буцахад үндэсний гадаад паспорт мэдүүлж авах боломжгүй;

9.1.5. Монгол Улсын олон улсын гэрээгээр шилжүүлэн авах иргэн үндэсний гадаад паспортгүй;

9.1.6. ял эдлээд суллагдсан иргэн үндэсний гадаад паспортгүй эсхүл паспортын хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон;

9.1.7. Сайн дураараа эх орондоо буцах хөтөлбөрт хамрагдах иргэн үндэсний гадаад паспортгүй;

Буцах үнэмлэх мэдүүлэхэд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:

10.2.1. Буцах үнэмлэх мэдүүлэх хуудас;

10.2.2. иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл иргэний бүртгэлийн лавлагаа;

10.2.3. цээж зураг 2 хувь (3.5х4.5 см-ийн хэмжээтэй, цагаан дэвсгэртэй);

10.2.4. төлбөр төлсөн баримт;

10.2.5. үндэсний гадаад паспортыг үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай тодорхойлолт;

10.2.6. шаардлагатай тохиолдолд тухайн иргэний Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа;

10.2.7. Энэ журмын 9.1.2-9.1.4-т заасан этгээд мэдүүлэх тохиолдолд тухайн иргэний харьяаллын талаарх Монгол Улсын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.

Хураамж 2325 иен төлсөн баримт эх хувь болон нислэгийн тийзийн захиалгын хуулбар

Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй. Буцах үнэмлэхийг хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч иргэний бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг. 

Жич: Япон Улсад буцаж ирэх иргэдийн хувьд 

Япон Улс дахь харьяа дүүргийнхээ Гадаадын иргэн харьяатын газраас эсвэл Нарита нисэх онгоцны буудлын хилийн шалган /паспорт шалган/ нэвтрүүлэх дээр урьдчилж очиж Япон Улс руу буцаж орох "再入国許可書"-ээ давхар мэдүүлж авна уу, дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ 03-6240-1553-аас лавлах. Япон руу буцаж ирэх үнэмлэх мэдүүлээгүй тохиолдолд таны 在留カード оршин суух үнэмлэхийг хил дээр хүчингүй болгохыг анхаарна уу. Монгол руу бүр мөсөн буцах иргэдэд хамааралгүй болно. 

Буцах үнэмлэх авах иргэн өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, түр саатуулагдсан, насанд хүрээгүй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын алба, түр саатуулах байгууллагын тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт зэргийг үндэслэн итгэмжлэгдсэн хүнээр буюу баталгаат шуудангаар дамжуулан буцах үнэмлэх олгож болно.

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: [email protected] 
Web: http://tokyo.embassy.mn