Виз

2023-05-12


МОНГОЛ УЛСАД ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭХ

Япон Улсын иргэд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 4 дүгээр сараас эхлэн аялалын зорилгыг үл харгалзан Mонгол Улс руу 30 хоногийн дотор богино хугацаагаар визгүй зорчих бөгөөд харин 30-аас дээш хоногоор Монгол Улс руу урт хугацаагаар зорчих тохиолдолд виз мэдүүлэх шаардлагатай.


Гадаадын иргэн Монгол Улсад 30-аас дээш хоногоор урт хугацаатай виз мэдүүлэх: 


1. Уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж, гадаадын иргэнд урт хугацаатай виз олгуулах хүсэлт тавьж, зохих ёсны “Визний зөвшөөрөл” гаргуулна. Зөвшөөрөл гармагц иргэнд 4 оронтой код өгөгдөх бөгөөд Элчин сайдын яаманд цахим хэлбэрээр уг зөвшөөрөл ирдэг. Иргэд 4 оронтой кодоо хэлж,  визийн зөвшөөрөл ирсэн эсэхийг лавласны үндсэн дээр визээ мэдүүлэх бөгөөд ГИХГ-аас ирсэн зөвшөөрөлд үндэслэн, дор дурдсан материалыг иж бүрэн бүрдүүлж ирсэн гадаадын иргэнд ЭСЯ-наас зохих ангиллын визийг ажлын 3 өдөрт багтаан олгоно.

 

Бүрдүүлэх материал:

- 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт

- Гадаад паспортын хуулбар
- Виз мэдүүлэх анкет, 3,5 х 4,5 см хэмжээтэй /1 хувь цээж зураг наасан байх/ 

- Визний төлбөр төлсөн баримт

- Виз олгогдсон паспортоо шуудангаар буцаан авах бол баталгаат шуудангийн дугтуйгаа ЭСЯ-нд өгөх /паспорт бүхий дугтуй замдаа алга болсон тохиолдолд Тус ЭСЯ хариуцлага хүлээхгүй/ буцах хаягаа бүрэн гүйцэт алдаагүй зөв бичсэн, холбоо барих утас бичсэн баталгаат шуудангийн дугтуй レターパックプラス(赤)letter pack plus /red/ аль эсвэл レターパックライト(青)letter pack light /blue/ дугтуйг материалынхаа хамт ирүүлэх. Шуудан хэд хонож ЭСЯ-нд ирэхийг шуудангаасаа тодруулах. 


Гуравдагч орны иргэд Монгол Улсад зорчих жуулчны буюу K2 ангиллын 30 хүртэлх хоногийн хугацаатай виз мэдүүлэх:
 

Монгол Улсад визгүй зорчих улсын жагсаалт /хавсралт харах/-ад багтаагүй орны иргэн виз мэдүүлнэ. Нэр бүхий зарим орны иргэн виз авахад төвөөс зөвшөөрөл авах шаардлага гардаг тул ердийнхөөс илүү их хугацаа орох нь бий. Энэ тухайд тус ЭСЯ-наас урьдчилан лавлана уу.  


Бүрдүүлэх материал:

1. 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт
2. Виз мэдүүлэх анкет 3,5 х 4,5 см хэмжээтэй /1 хувь цээж зураг наасан байх/
3. Гадаад иргэний түр оршин суугчийн үнэмлэхний хуулбар                      

     (在留カード)

4. Уригч байгууллага эсвэл хувь хүний урилга, урилга байхгүй тохиолдолд аялалын хөтөлбөр   
    /Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардана/

Тусгайлан авч үзэх тохиолдол:

Монгол Улсын харъяатаас гарсан гадаадын иргэнд F2, Монгол Улсын иргэнээс төрсөн 16 нас хүртэлх настай гадаадын иргэнд F3 ангиллын 90 хүртэлх хоногийн Монгол Улс руу хувийн хэргээр зорчих визийг ЭСЯ-ны Консулын хэлтэст шууд мэдүүлэн авч болно.

 Бүрдүүлэх материал:
- 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт

- Гадаад паспортын хуулбар, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбарын хамт 
- Виз мэдүүлэх анкет, 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх

- Визийн хуудасны хураамж - 775 иен төлсөн төлбөрийн баримт

 

Визийн хураамж /Визийн ангилалаас үл хамаарна/:

Ихэнх тохиолдолд нэг удаагийн виз олгодог. Визийн төлбөр төлөхдөө ГИХГ-аас олгосон зөвшөөрөл дээр бичигдсэн орох ангилал /Single entry, Double entry. Multi entry гэх мэт/ төрлийг харгалзан холбогдох төлбөрийн үнийн дүнг  сайтар нягталж зөв шилжүүлэх шаардлагатай.

- Нэг удаагийн орох виз 7750 иен
- Хоёр удаагийн орох виз 10075 иен

- 6 сарын хугацаатай олон удаагийн виз 16275 иен
- 6 сараас 1 жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз 31775 иен

 

 

Визний мэдүүлэг хүлээн авах олгох цагийн хуваарь:

Визний материал хүлээн авах олгох цагийн хуваарь консулын бусад үйлчилгээний цагийн хуваариас ялгаатай болохыг анхаарна уу. Материалыг зөвхөн бүрэн гүйцэт бүрдүүлсэн үед хүлээн авна. Дутуу бүрдэлттэй материал хүлээн авахгүй/

 

Материал хүлээн авах цаг:   9:00-12:00 цаг

Виз олгох цаг: 14:00-17:00 цаг  

 

/Визийг материал хүлээн авах үед олгосон дугаар бүхий ялгах тэмдгээр олгоно. Виз хүлээн авагч паспорт дээр наасан визийн мэдээлэлээ сайтар шалгаж авна уу./

 

Визтэй холбоотой асуудлаар

Япон хэлээр 03-3469-2179 болон 03-3469-2195

Англи хэлээр 03-3469-2189

Монгол хэлээр 03-3469-2088

 


- МОНГОЛ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ УЛСЫН ЖАГСААЛТ-

https://consul.mn/visa/c/18 -руу орж танилцана уу. 

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/


Account holder: Embassy of Mongolia

 

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: 
[email protected] 
Web: 
http://tokyo.embassy.mn

Facebook: MongolEmb