Япон Улсад ажиллаж амьдрах зөвлөмж
2023-03-31
ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ АМЬДРАХ ГАРЫН АВЛАГА
Япон Улсад урт богино хугацаагаар амьдрахаар ирсэн Монгол иргэдэд зориулан
"Япон Улсад ажиллаж амьдрах гарын авлага"-ыг хүргэж байна.
Уг гарын авлагыг Япон Улсын гадаад иргэд харъяатын газраас бэлтэгсэн бөгөөд тус улсад амьдарч буй гадаад иргэдэд зориулан Япон Улсын хилээр нэвтрэх, оршин суух бүртгэл, эрүүл мэнд нийгмийн даатгал, тэтгэврийн хураамж, орлогын албан татвар, байр орон сууц, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлууд төдийгүй эмэгтэйчүүд, жирэмсэн үеийн хяналт, амаржихын өмнөх ба дараах амралт, хүүхэд өсгөх, асран хамгаалах амралт зэрэг олон мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой.
Мөн гадаад иргэдэд үйлчилдэг дараахи хоёр байгууллагаас холбогдох үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
“ТОКИОГИЙН ГАДААД ИРГЭДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СҮЛЖЭЭ”
“Токиогийн гадаад иргэдэд дэмжлэг үзүүлэх сүлжээ” /Tokyo Supporting Network for Foreign Residents/ нь Токиод амьдарч буй гадаад иргэдэд ахуй амьдрал, ажил сургууль, эмнэлгийн үйлчилгээ, хууль эрх зүйн чиглэлээр дэмжлэг үзүүлдэг чухал байгууллага юм. Тодруулбал, гадаад иргэдэд ахуй амьдралын өдөр тутмын зөвлөгөө өгөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, япон хэлний сургалт явуулах, хууль зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Мөн гадаад иргэдийг хамарсан соёлын арга хэмжээ, семинар зохион байгуулдаг. Түүнчлэн Токио хотын захиргаанд харьяалагддаг “Гадаад оршин суугчдыг дэмжих төв” /Foreigner Life Support Center/ -тэй хамтран ажиллаж, өргөн хүрээтэй нетворкинг, дэмжлэг үзүүлдэг. Холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.
Холбоос:
https://tabunka.tokyo-tsunagari.or.jp/
https://tabunka.tokyo-tsunagari.or.jp/english
https://foreigner-lifesupport.com/
2023 онд уг байгууллагаас гадаадын иргэдэд үнэ төлбөргүй зөвлөлгөө өгөх өдөрлөгийг доорх хуваариар хийхээр төлөвлөж байгаа аж.
ГАДААД ОРШИН СУУГЧДЫГ ДЭМЖИХ ТӨВ /外国人在留支援センター/
Гадаадын оршин суугчдыг дэмжих төв нь Японд амьдарч буй гадаадын иргэдэд хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөөгч, бичиг хэргийн бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. Гадаадын оршин суугчдыг дэмжих төвийг Хууль зүйн яам болон орон нутгийн засаг захиргаа хамтран байгуулж, Япон Улсын хөдөө орон нутаг, хотуудад ажиллуулдаг. Уг байгууллагаар үйлчлүүлэхийн тулд урьдчилан захиалга өгөх шаардлагатай байдаг тул урьдчилан утсаар ярих буюу мэйл, чатаар захиалга өгөх ёстой байдаг.
Манай иргэд виз авах, сунгах, оршин суух статусаа өөрчлөх, ажил, амьдралтай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эмнэлгийн тусламж авах, халамж, нийгмийн хамгаалал авах зэрэгт энэхүү байгууллагын дэмжлэгийг авах нь зүйтэй.
Гадаадын оршин суугчдыг дэмжих төв нь Япон, Англи, Хятад, Солонгос болон бусад олон орны хэл дээр үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай тохиолдолд уг байгууллагын орчуулагч дэмжлэг үзүүлдэг.
Холбоос: https://www.moj.go.jp/isa/support/fresc/fresc01.html