ЯПОН ДАХЬ ГАДААДЫН ИРГЭДИЙН ГЭМТ ХЭРГИЙН ТОО

2023-10-26


Япон Улсын Хууль зүйн яамнаас гэмт хэрэгтэй тэмцэх талаар Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилт, гэмт хэргийн статистик мэдээг тусгасан “Гэмт хэргийн цагаан ном”-ыг жил бүр эрхлэн гаргадаг. Уг номын англи хэл дээрх хувийг доорх холбоосоор харж болно.

WHITE PAPER ON CRIME 2022 Англи хэл дээр

https://hakusyo1.moj.go.jp/en/71/nfm/mokuji.html

https://www.moj.go.jp/kyousei1/kyousei_kyouse29.html

Уг цагаан номноос Япон иргэдийн гадаад улс орнуудад үйлдсэн гэмт хэргийн тоо, Япон Улсад гадаадын иргэдийн гэмт хэрэг үйлдсэн тоо, тэдгээрийн нэр төрлийн тухай тоо баримт оржээ. Үүнд:

Япон Улсын иргэдийн гадаад дахь гэмт хэргийн тоо:

Япон Улсаас гадагш зорчсон япон иргэдийн тоо 2020 онд өмнөх оныхоос 84,2%-иар буурч 3,174,219 байсан бол 2021 онд өмнөх оныхоос 83,9%-иар буурч 512,244 болжээ. Япон Улсаас гадаадын улс орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд гаргасан тоон статистик мэдээг авч үзвэл 2020 онд Япон Улсын 218 иргэн (өмнөх оныхоос 44.9%-иар буурсан), 173 (өмнөх оныхоос 58.6%-иар буурсан) гэмт хэрэгт холбогджээ.  

Гэмт хэргийн нэр, төрлийн гэмт хэргийн тоог 2020, 2021 онуудаар авч үзвэл:

Он

Нийт

хүн амины хэрэг

Танхай

Айлган сүрдүүлсэн

хулгай

2020

418

3

41

3

22

2021

173

3

20

0

12

 

Он

хууран мэхлэлт, луйвар

Хүчин

Хутга мэс биедээ авч явсан

Хар тамхи

Контрабанд

/гааль, валют/

2020

16

26

3

31

13

2021

9

2

0

14

4

 

Он

Биеэ үнэлсэн хэрэг

Цагаачлал, визийн журам зөрчсөн

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн

Хар тамхи

Бусад

2020

7

126

1

31

99

2021

1

59

0

7

42

 

Гадаадад оршин сууж, зорчсон япон иргэдийн үйлдсэн гэмт хэргийн тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад буурсан нь КОВИД-19 цар тахлын халдварын улмаас гадаадад зорчигсдын тоо буурсантай холбоотой.

Япон дахь гадаадын иргэдийн гэмт хэргийн тоо:

2022 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар статистик мэдээг авч үзвэл Японд гадаадын 3 сая 75 мянган иргэн оршин сууж байгаагийн 761 мянга нь Хятад, 489 мянга нь Вьетнам, 412 мянга нь Өмнөд Солонгос, 298 мянга нь Филиппин, 209 мянга нь Бразил, 139 мянга нь Балбын вант Улс, 98 мянга нь Индонези, 60 мянга нь АНУ, 56 мянга нь Тайланд, 57 мянга нь Тайвань, 48 мянга нь Перу, 56 мянга нь Мьянмар, 44 мянга нь Энэтхэг, 37 мянга нь Шри Ланка, 26 мянга нь Хойд Солонгос, 22 мянга нь Бангладеш, 21 мянга нь Пакистан Улсын иргэн байна.

Тивээр нь авч үзвэл Ази тивээс 2 сая 594 мянга, Өмнөд Америкаас 274 мянга, Европоос 91 мянга, Хойд Америкаас 78 мянга, Африкаас 20 мянга, Далайн орнуудаас 15 мянган хүн оршин сууж байна.

Гадаадын иргэд Япон Улсад гэмт хэрэг үйлдэж, баривчлагдсан хэргийн тоо 1990-ээд оны үеэс эрс нэмэгдэх болж, 2005 онд 43,622 хэрэг гарч, дээд цэгтээ хүрсэн бол 2006 оноос эргэн буурсан. Ковидын халдварын нөлөө бага байсан жилүүдийг авч үзвэл жуулчид ихээр ирэх болсон 2017 онд гэмт хэргийн тоо огцом нэмэгдэж, 2018 онд дахин буурч, 2020 онд 14,536 (өмнөх оныхоос 1,7%-иар буурсан) болжээ. Хүний тоогоор авч үзвэл 1999 оноос эхлэн нэмэгдэж, 2005 онд 14,786-д хүрсэн бол 2020 онд 9,529 (жилд 0,8%-иар буурсан) болж буурсан үзүүлэлттэй байна.

Үндэсний цагдаагийн газрын статистик мэдээг авч үзвэл 2020 онд Япон Улсад нийт 182,582 хүн гэмт хэрэг үйлдэж, баривчлагдсанаас гадаадын иргэн 5,2% -ийг эзэлж байжээ. Япон Улсын хорих газруудад нийтдээ 14,944 гадаадын иргэн хоригдож байгаагаас хамгийн олон ялтан хоригдож буй бүс нутаг, орны нэр, тоог авч үзвэл, Азийн орнуудаас Вьетнам 5,529 (37.0 хувь), Хятад 3,333 22.3 хувь), Филиппин 857 (5.7 хувь), БНСУ, БНАСАУ-ын иргэншилтэй 640 (4.3 хувь), Тайланд 508 (3.4 хувь), Шри Ланка 426 (2.9 хувь), Европын орнуудаас ОХУ 48, Франц 47, Англи 41, Умард Америкаас АНУ 167, Канад 12, Өмнөд Америкаас Бразил 849, Перу 262, Африкаас Нигери 90 хүн, Далайн орнуудаас Австрали 33 хүн тус тус байна.    

Түүнчлэн 2021 онд шинээр 695 гадаадын иргэн ял авч, 415 иргэн хорих газарт хоригдохоор болсон байна.

 

 

 

Гэмт хэргийн нэр төрөл:

2021 онд Японд оршин сууж буй гадаадын иргэдээс хулгай, танхай, хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн статистик тоог авч үзвэл хулгайн хэргийн тоогоор Вьетнам 2,252 (873 хүн баривчлагдсан) , Хятад 1,668 (739 хүн баривчлагдсан), Солонгос 461 (106) эхний байруудыг эзэлж байсан бол танхай, хүч хэрэглэсэн гэмт хэргээр Хятад 261 тохиолдол (303 хүн) , Бразил 125 (133 хүн) болон Вьетнам 118 (134 хүн) байна.

Гадаадын иргэдийн баривчлагдаж, саатуулагдсан гэмт хэргийн нэр төрлөөр авч үзвэл хулгай, танхай, дээрэм, хүчингийн хэрэг хамгийн ихээр үйлдэгдэж байна.

Япон дахь гадаадын иргэдийн эрүүгийн гэмт хэргийн төрөл

Жил

Хулгай

Дээрэм

Танхай, хүчирхийлэл

Хүчин

Баримт бичиг хуурамчаар үйлдсэн

 
 
 

2016

      5,452

         78

      1,018

         177

        119

 

2017

      6,955

         59

      1,082

         157

        124

 

2018

      5,763

         71

      1,094

         187

        103

 

2019

      5,218

         60

      1,164

         183

        114

 

2020

      5,809

         84

      1,071

         214

         96

 

   

оООо