ЯПОН УЛСЫН ЭРХЗҮЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

2023-10-26


 

Япон Улсын Хууль зүйн яамнаас хууль хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх талаар Япон Улсын Засгийн гззраас авч явуулж буй бодлого, хуулийн хэрэгжилт, гэмт хэргийн талаарх статистик мэдээг агуулсан “Гэмт хэргийн цагаан ном”-ыг жил бүр хэмээх эрхлэн гаргадаг. Уг номын англи хэл дээрх хувийг доорх холбоосоор орж харна уу.  

WHITE PAPER ON CRIME 2022 /Англи хэл дээр/

https://hakusyo1.moj.go.jp/en/71/nfm/mokuji.html

https://www.moj.go.jp/kyousei1/kyousei_kyouse29.html

Уг цагаан ном болон Япон Улсын Хууль зүйн яамны сайт, ГХЯ-ны сайтуудаас шүүн үзвэл Японы Засгийн газар эрхзүйн салбарт гадаад хамтын ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах гэрээ хэлэлцээрийг байгуулсан байдаг ажээ. Үүнд:

Мөрдөн байцаах ажиллагааны харилцан туслалцаа:

“Олон улсын хэмжээнд мөрдөн байцаах болон бусад чиглэлээр харилцан туслалцах тухай хууль” 1980 онд гарсан. 69 дүгээр хууль.

国際捜査共助等する法律 Act on International Assistance in Investigation and Other Related Matters  /Япон-Англи хэл дээр харьцуулсан/

https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/72

Уг хуульд үндэслэн Япон Улс нь харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр дипломат сувгаар дамжуулан эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүх ажилд  шаардлагатай нотлох баримт гаргаж өгөх зэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлж, тухайн улс, бүс нутгийн хууль, тогтоомжоор зөвшөөрсөн хэм хэмжээнд Япон Улсын мөрдөн байцаалт, шүүх ажиллагаанд шаардлагатай байгаа нотлох баримт зэргийг гаргуулан авч байна.

Гэмт хэргийн мөрдлөг, эрэн сурвалжлах салбарын хамтын ажиллагааг Япон Улсын Хууль зүйн сайд, Олон нийтийн аюулгүй байдлын үндэсний хорооны дарга нар хариуцдаг тул гэрээнд нэгдсэн улсын эрх бүхий байгууллага Япон Улсын Хууль зүйн яамаар дамжуулан Цагдаагийн газар, Прокурор, шүүх зэрэг холбогдох байгууллагуудад хандаж хүсэлт гаргадаг.

Эрүүгийн хэрэгт харилцан туслалцах тухай гэрээ:

Япон Улс нь хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүгийн хэрэгт харилцан туслалцах тухай гэрээ-Mutual legal assistance treaty” буюу “MLAT”-г 7 улс, бүс нутагтай байгуулсан. Гэрээний хувийг доорх холбоосоор харна уу.

Америкийн Нэгдсэн Улс (2003 оны 8 дугаар сард гарын үсэг зурж, 2006 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн) ;

 https://www.mofa.go.jp/policy/treaty/submit/session159/agree-6-1.pdf

Бүгд Найрамдах Солонгос Улс (2006 оны 1 дүгээр сард гарын үсэг зурж, 2007 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн);

https://www.mofa.go.jp/policy/treaty/submit/session164/agree-7.pdf

Бүгд Найрамдах Хятад Ард Улс (2007 оны 12 дугаар сард гарын үсэг зурж, 2008 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн);

 https://www.mofa.go.jp/policy/treaty/submit/session169/agree-13-1.pdf

Хонконгийн Засаг захиргааны тусгай бүс (2009 оноос хэрэгжиж эхэлсэн), Европын Холбоо (2011 оноос хэрэгжиж эхэлсэн);

https://www.mofa.go.jp/policy/treaty/submit/session174/pdfs/agree-2_1.pdf

ОХУ (2011 оноос хэрэгжиж эхэлсэн);

https://www.mofa.go.jp/policy/treaty/submit/session174/pdfs/agree-1_1.pdf

Вьетнам Улс (2022 оноос хэрэгжиж эхэлсэн) гэсэн 6 улс орон, бүс нутагтай байгуулаад байна. /Treaty Between Japan And The Socialist Republic Of Viet Nam On Mutual Legal Assistance In Criminal Matters/  

https://www.mofa.go.jp/mofaj/files/100319595.pdf

Түүнчлэн 30 гаруй улс орон, бүс нутагтай олон улсын конвенцийн хүрээнд харилцан туслалцах тогтолцоо бүрдүүлсэн.

Япон Улс болон гадаадын улс, бүс нутгаас  2016-2021 онд эрүүгийн хэргийн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт ирсэн болон японы тал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн тоог Прокурорын байгууллага болон Цагдаагийн байгууллагаар нь ангилан харуулвал:   

Он

Хүсэлт ирсэн тоо

Хүсэлтийг хүлээн авч,  шийдвэрлэсэн  тоо

Прокурорын газрын хүсэлт

Цагдаагийн газрын хүсэлт

 

Гэрээт орон

 

Гэрээт орон

 

Гэрээт орон

2016

      12

       8

      85

     

 

 

67

      79

      67

2017

       8

       4

     110

      95

      54

      45

2018

      24

       9

     156

     125

      94

      83

2019

      12

       7

     186

     160

      64

      61

2020

      13

       6

     169

     137

      81

      74

2021

       7

       4

     199

     187

     113

      93

 

Шүүхийн салбарын хамтын ажиллагаа:

Шүүхийн салбарт Япон Улс болон гадаад улсын шүүхийн хооронд харилцан хүсэлт тавьж, шүүхийн холбогдох баримт бичиг хүргүүлэх, нотлох баримт шалгах зэрэг эрх зүйн харилцан туслалцаа үзүүлдэг. Япон Улсын шүүх нь гадаадын шүүхтэй хамтран ажиллахдаа “Гадаадын шүүхийн хүсэлтийн дагуу шүүхийн харилцан туслалцах тухай хууль” “Law Relating To The Reciprocal Judicial Aid To Be Given At The Request Of Foreign Courts” (Мэйжи 38 оны 63 дугаар хууль)-ийг мөрддөг.  

Гадаадын шүүхийн хүсэлтийн дагуу шүүхийн харилцан туслалцах тухай хууль:     https://www.mofa.go.jp/mofaj/files/000344859.pdf

Япон Улсын шүүхээс 2021 онд гадаадын шүүхэд хандаж хилийн чанад дахь гадаад оронд суугаа ДТГ, Консулын газраараа дамжуулан эрх зүйн харилцан туслалцах хүсэлт гаргаагүй байна. Харин гадаадын шүүхээс Япон Улсын шүүхэд хандаж харилцан туслалцаа үзүүлэхийг хүссэн 27 хэрэг, нотлох баримт гаргуулахыг хүссэн 2 хэрэг (Дээд шүүхийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас авсан мэдээгээрбайжээ.  

Эрүүгийн цагдаагийн хамтын ажиллагаа:

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интэрпол (ICPOInternational Criminal Police Organization) нь гишүүн улсуудын цагдаагийн байгууллагын хооронд түргэн шуурхай, найдвартай мэдээлэл солилцох зорилготой мэдээлэл холбооны сүлжээ олон улсын хэмжээний мэдээлэлийн сан бүрдүүлдэг. Тус санд хурууны хээ, ДНХ, гадаадад оргон зайлсан сэжигтэн болон олон улсын гэмт хэрэгтэн, үрэгдүүлсэн болон хулгайлагдсан паспорт, хулгайлагдсан тээврийн хэрэгсэл гэх мэт мэдээллийг цуглуулж, хадгалдаг. Түүнчлэн ICPO-гийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын гэмт хэрэгтэнг саатуулах тогтолцоотой бөгөөд гишүүн улсуудтай хамтран гэмт хэрэгтэй тэмцэх, эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулдаг. Эрэн сурвалжлагдаж буй этгээдийн хаяг тодруулах хүсэлт (эрэн сурвалжлах хөх хуудас), эрэн сурвалжлагдаж буй этгээдийн гэмт хэргийн тухай мэдээлэл, сэрэмжлүүлэг мэдээг гишүүн улсуудын Цагдаагийн байгууллагад өгөх (эрэн сурвалжлах ногоон хуудас) зэрэг мэдээлэл солилцох арга хэлбэр бий.

 

Япон Улсын зүгээс Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага ICPO-гийн шугамаар шалгасан хэргийн тоо:

Төрөл

2019 он

2020 он

2021 он

Нийт тоо

 78,114

 66,490

 78,585

 

ЦЕГ-аас илгээсэн хүсэлт

  2,116

  1,535

  1,548

 

ЦЕГ-ын хүлээн авсан хүсэлт

 54,858

 46,268

 58,680

 

Олон улсад эрэн сурвалжлах тухай хүлээн авсан хуудасны тоо

 21,140

 18,687

 18,357

 

 

     

Ялтан шилжүүлэх гэрээ хэлэлцээр:

Япон Улс нь гадаадын шоронд хоригдож байгаа иргэдээ шилжүүлэн авч, ялыг нь эх оронд нь эдлүүлэх зорилгоор “Ял шийтгүүлсэн этгээдийг шилжүүлэн өгөх тухай олон улсын конвенц”-эд нэгдэн орсон бөгөөд 2003 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байна. Уг конвенц нь 1983 оны 3 дугаар сард Францын Страсбург хотноо Европын гишүүн улсуудын хооронд анх гарын үсэг зурагдаж, 1985 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. 2002 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Япон Улсын Парламент соёрхон баталсан.

Уг конвенцийг хэрэгжүүлэх үүднээс Япон Улсын дотоодод “Олон улсын ялтан шилжүүлэх тухай хууль” (14-ийн 66 дугаар акт)-ийг баталсан.  

国際受刑者移送法 Act on the Transnational Transfer of Sentenced Persons

https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/122

Япон Улс нь Тайланд (2010 онд хүчин төгөлдөр болсон), Бразил (2016 онд хүчин төгөлдөр болсон), Иран  (2016 онд хүчин төгөлдөр болсон ) болон Вьетнам (2020 онд хүчин төгөлдөр болсон) Улсуудтай ялтан шилжүүлэх тухай хоёр талын гэрээг байгуулж, хэлэлцэн тохирогч талуудад ялтан шилжүүлэхэд ашиглаж байна.

Тайланд Улстай байгуулсан гэрээ англи хэл дээр:

https://www.mofa.go.jp/policy/treaty/submit/session174/pdfs/agree-3_1.pdf

Бразил Улстай байгуулсан гэрээ англи хэл дээр:

https://www.mofa.go.jp/mofaj/files/000029760.pdf

Иран Улстай байгуулсан гэрээ англи хэл дээр:

https://www.mofa.go.jp/mofaj/files/000072012.pdf

Вьетнам Улстай 2019 оны 7 дугаар сард байгуулсан ялтан шилжүүлэх гэрээ англи, япон хэл дээр:

刑を言い渡された者の移送に関する日本国とベトナム社会主義共和国との間の 条約 Treaty between Japan and the Socialist Republic of Vietnam on the transfer of sentenced persons

https://www.mofa.go.jp/mofaj/files/000494238.pdf 

https://www.mofa.go.jp/mofaj/files/000494236.pdf 

2003 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хууль зүйн яамны 15 тоот тушаалаар “Гадаадын ялтан шилжүүлэх хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журам” (2010 оны 5 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан) батлагдсан.

Уг журмын дагуу гадаадын иргэн хорих ял эдлэх болсон тохиолдолд ялын шийдвэр эцэслэн гарч, ялаа эдлэж эхлэх үед нь “Мэдэгдэх хуудас” гардуулж, “Ял шийтгүүлсэн этгээдийг шилжүүлэн өгөх тухай олон улсын конвенц”-ийн тухай, уг конвенцийн дагуу өөрийн харьяалал бүхий улсад ялаа эдлэх хүсэлт гаргах эрхтэй гэдгийг нь танилцуулдаг журамтай.

2021 оны байдлаар шилжүүлсэн ялтаны тоог авч үзвэл Япон Улс гадаадаас шилжүүлж авсан ялтан байхгүй, харин гадаадын орнуудад шилжүүлэн өгсөн 14 ялтан (өмнөх оноос 6 хүнээр буюу 75.0%-иар өссөн) байжээ. Харин 2022 оны эхний улиралд 5 хүн хүлээлгэн өгчээ. Коронавирусын халдвартай холбоотойгоор 2019-2021 онд хилийн дэглэм чангарч, агаарын нислэгийн тоо багассаны  улмаас ялтан шилжүүлэх тоо буурсан ч 2022 оны 10 дугаар сараас хилийн хориг арга хэмжээ зөөлөрсөн тул ялтан шилжүүлэлт нэмэгдэх хандлагатай байна.

Гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээ хэлэлцээр:

“Гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээ”-ний хувьд Япон Улсад гэмт хэрэг үйлдэж, гадаадад оргон зайлсан гэмт хэрэгтнийг мөрдөн мөшгөж, баривчлахын тулд зарим онцгой тохиолдлоос бусад тохиолдолд гэмт хэрэгтэнг нөгөө талдаа шилжүүлэх үүрэг харилцан хүлээсэн олон улсын гэрээг АНУ, Бүгд Найрамдах Солонгос Улс (ROK)-тай байгуулаад байна.  

Гэмт хэрэгтэн солилцох гэрээ /Англи хэл дээр/

       АНУ:       https://www.mofa.go.jp/mofaj/gaiko/treaty/pdfs/A-S55-1543.pdf

       БНСУ:   https://www.mofa.go.jp/policy/treaty/submit/session154/agree-7-1.pdf

АНУ-Японы хооронд визээс харилцан чөлөөлөх арга хэмжээний хүрээнд аюулгүй аялах, хоёр улсын иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” (PCSC гэрээ гэж товчилдог/) -ийг 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр байгуулж, 2019 оны 1 дүгээр сарын 5-наас мөрдөж байна. Энэхүү хэлэлцээрийн дагуу онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн байцаах зорилгоор хурууны хээ зэрэг шаардлагатай мэдээллийг харилцан солилцдог байна.       

Agreement between the Government of Japan and the Government of the United States of America on Enhancing Cooperation in Preventing and Combating Serious Crime /

https://www.mofa.go.jp/mofaj/files/000029770.pdf

Монгол-Японы эрүүгийн хэргийн салбар дах хамтын ажиллагаа:

Монгол-Япон Улсын хооронд эрхзүйн салбарт хамтран ажиллах, ялтан солилцох зэрэг чиглэлээр хоёр талт гэрээ хэлэлцээр байгуулагдаагүй байдаг тул Япон Улс болон Монгол Улсын аль алиных нь нэгдсэн олон улсын гэрээ конвенц болон хоёр улсын хуулийн хүрээнд хамтран ажилладаг.