МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ Н.САТО-Д “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ТЭМДЭГ ГАРДУУЛАВ
Монгол Улсын Соёлын элчээр 2016 оноос хойш томилогдон ажиллаж буй Япон Улсын иргэн Н.Сатог хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Монгол Улсын түүх, соёл, зан заншлыг японы иргэдэд таниулах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хэмээн Соёлын сайд Ч.Номингийн шийдвэрээр “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнасныг Элчин сайд Д.Батжаргал 2 дугаар сарын 7-ны өдөр Элчин сайдын яаманд ёслол төгөлдөр гардуулан өгөв.
Тэрээр 2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болох “Морин хуурын чуулгын тоглолт”-ыг Японы алдарт “Эн Эйч Кэй” концертийн их танхимд зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэнд баяр хүргэж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс “Талархлын захидал” ирүүлснийг хүндэтгэлтэйгээр уншин сонсгож, гардуулав.