Элчин сайд Д.Батжаргал Япон Улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Ш.Накатани-тай уулзав
Элчин сайд Д.Батжаргал Япон Улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Ш.Накатани-д 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уулзав.
Уулзалтаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн X уулзалтыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлэв.
Мөн Монгол Улсад зохион байгуулагдах Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XI уулзалтаар ноос ноолуур, арьс, мах махан бүтээгдэхүүний экспорт түүнчлэн нүүрснээс ус төрөгч гаргаж ус төрөгчийн цахилгаан станц байгуулах технологи, газрын ховор элемент, ашигт малтмалын сэдвийн хүрээнд зохион байгуулах талаар санал солилцов.