images

Чингис хаан ОУНБ-д “Japan Airlines” компани анхны нислэгээ үйлдэв

Үйл явдлын мэдээ

2023-08-27

330

Япон Улсын агаарын тээвэрлэгч Japan Airlines (JAL) компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн анхны захиалгат нислэг үйлдэж, өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд буулаа. 

Монгол Улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан нислэгийн давтамжийг нэмэх, шинэ чиглэл, шууд нислэгүүдийг нээх хэлэлцээрүүдийг улс орнуудтай хийж байгаа. Энэ хүрээнд олон улсын шилдэг авиа компаниудын нэг Japan Airlines (JAL) Монгол Улсад анхны нислэгээ хийсэн нь энэ юм. 

Анхны нислэгээр 124 зорчигч Монгол Улсад хүрэлцэн иржээ. “Japan Airlines” нь энэ сарын 24, 28 болон есдүгээр сарын нэгний өдрүүдэд нийт 3 удаагийн захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Нислэгийн тоог нэмэх, Японоос ирэх жуулчдад мэдээ, мэдээлэл хүргэх, жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлэн угтах, үдэх ажлыг бүх л шатанд хамтран зохион байгуулахад анхаарч байгааг БОАЖЯ мэдээлэв. 

"Тус нисэх буудлыг Монгол, Япон хоорондын энх тайвны бэлгэдэл, хоёр улсын хамтын хүчээр бүтээн байгуулсан. Энэ нисэх буудалд Японы томоохон авиа компани нислэг үйлдэж байгаа нь давуу тал. Мөн олон улсад хүрээгээ тэлэх эхлэх” гэдгийг “Чингис хаан” ОУНБ-ын газрын үйлчилгээний дарга Ямазава Ёшиюки хэллээ.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/325291