images

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа Жёорюүжи сүмд Хубилай хааны элч нарт ном хурах ёслолд оролцов

Үйл явдлын мэдээ

2023-09-12

505

 

         

           Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа Япон Улсын Канагава мужийн Фүжисава дахь Жёорюүжи сүмд ном хурж, Хубилай хааны элч нарын дурсгалыг хүндэтгэдэг ёслолд 9 дүгээр сарын 6-ны өдөр оролцов.  

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа Япон Улсын Канагава мужийн Фүжисава дахь Жёорюүжи сүмд ном хурж, Хубилай хааны элч нарын дурсгалыг хүндэтгэх ёслолд 9 дүгээр сарын 6-ны өдөр оролцов.

Буддын шашны Ничирэн урсгалыг баримталдаг тус сүм нь жил бүрийн 9 дүгээр сарын 7-ны өдөр ном хурж, 1275 онд цаазлуулсан Хубилай хааны 5 элчийн дурсгалыг хүндэтгэх ёслол үйлддэг байна. 1925 онд дээрх элч нарын дурсгалд зориулан энэ газарт тухайн үеийн тэргүүн тахилч лам гэрэлт хөшөө босгожээ. Одоо тус сүмийг 27 дахь үеийн Хамба лам тэргүүлдэг бөгөөд 500 жил өв уламжлагдан ирсэн энэхүү ёслолыг цаашид ч үргэлжлүүлнэ гэв.

Уг ёслолд Япон-Монголын нийгэмлэгийн Канагава дахь бүлгийн 12 гишүүн оролцож хүндэтгэл үзүүлэв.

Хубилай хаан Хувилгаан салхи - Баримтат кино https://www.facebook.com/japannews.mn/videos/803759489792718