images

Элчин зөвлөх А.Дэлгэрмаа “Монгол Тэнгэр Үнэн” ТББ-ын гишүүдийг хүлээн авч уулзав

Үйл явдлын мэдээ

2023-09-13

482

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа “Монгол Тэнгэр Үнэн” /Гэрлийн өргөө/ төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мөнхбат, н.Норжмаа, “Дэлхий” Монгол соёлын ассоциацийн тэргүүн Ч.Дэлгэрцэцэг нарыг ЭСЯ-нд 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.

Тус ТББ-аас эрхлэн гаргасан монголын түүх соёл, угсаатны зүйн талаарх гүнзгий мэдээллийг агуулсан “Хамаг Монголын Эзэнт улсын ур дүй ухаан, урлалын онцлог” нэртэй 13 дугаар зууны үеийн монгол ёс заншил, эдлэл хэрэгсэл, хувцас, зэр зэвсэг зэргийг нарийвчлан тайлбарласан номын япон хэлнээ хөрвүүлсэн хувилбар, монгол бичгээр бичсэн хувилбарыг тус тус гардуулан өгөв. “Гадаад улс орнуудын төв номын сан болон угсаатны зүй судлалын хүрээлэнд дээрх номнуудыг хандивлах замаар угсаа соёлоо сурталчлан таниулах” зорилго тээж буйгаа онцлов.

Номын япон хэл дээрх хувилбарыг Монгол судлаач эрдэмтэн Ю.Конагая хянан тохиолдуулж, Элчин сайд асан Т.Шимизү өмнөх үгийг бичсэн бөгөөд 9 дүгээр сарын 9-ний өдөр Шизүока мужид номын нээлтийн арга хэмжээг зохион байгуулжээ.