images

Монгол Улсын Ардын жүжигчин, баритон Э.Амартүвшин Япон Улсад Ж.Вердийн “Травиата”-д дуулав

Үйл явдлын мэдээ

2023-09-15

513

Дэлхийн шилдэг 11 дуурийн дуучны нэгээр тодорсон Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин 9 дүгээр сарын 13, 16, 18-ны өдрүүдэд Япон Улсын Бүнка Кайкан театрын тайзнаа Ж.Вердийн “Травиата” дуурийн “Эцэг Жермон”-ы дүрийг амилуулав. Элчин зөвлөх А.Дэлгэрмаа дуучин Э.Амартүвшинг хүлээн авч уулзан, түүний Япон дахь тоглолт болон цаашдын уран бүтээлийн талаар санал солилцов.

 

            Teatro dell'Opera di Roma 2018 оноос хойш 5 жилийн дараа Японд эргэн ирж, уг дуурийг толилуулж байгаа бөгөөд “Травиата” дуурийн Виолеттагийн дүрд сопрано Лисетт Оропеса, Алфредо Жермоны дүрд тенор Франческо Мели, Жоржио Жермоны дүрд баритон Э.Амартүвшин нар тогложээ.