images

Элчин сайд Б.Баярсайхан Күмамото, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн А.Аракиг хүлээн авч уулзав

Үйл явдлын мэдээ

2023-10-11

720

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан энэ сарын 9-ний өдөр Күмамото, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн А.Аракиг ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Күмамото мужтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид улам нягт хамтран ажиллахаар тохиров.

Күмамото, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн А.Араки нь Күмамото хотын ИТХ-ын гишүүнээр 3 удаа, Күмамото мужийн ИТХ-ын гишүүнээр нийт 5 удаа тус тус сонгогдон ажиллаж байсан. Түүний охин Араки Чихарү Токио хотын ИТХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд тэрээр манай хоёр улсын нийслэл хот хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгэн билээ.