images

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Эдийн засаг,худалдаа, аж үйлдвэрийн сайдын ажлын албаны дэд дарга М.Токива-г хүлээн авч уулзав.

Үйл явдлын мэдээ

2023-10-10

564

Элчин сайд Б.Баярсайхан Монгол, Японы төр, хувийн хэвшлийн X зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Токио хотноо 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, тус уулзалтаар  мэдээллийн технологи, эрчим хүч, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар зөвлөлдсөн нь хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Талууд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Төр хувийн хэвшлийн  XI зөвлөлдөх уулзалтын тов болон хэлэлцэх сэдэв, агуулгын талаар санал солилцож, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар ярилцав.