images

Элчин сайд Б.Баярсайхан “Осака-Кансай ЭКСПО-2025” дэлхийн үзэсгэлэн зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч М.Ичиноки-той уулзав

Үйл явдлын мэдээ

2023-10-27

779

Элчин сайд Б.Баярсайхан “Осака-Кансай ЭКСПО-2025” дэлхийн үзэсгэлэн зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч М.Ичиноки-той Осака хотноо 10 дугаар сарын 27-ны өдөр уулзаж, дэлхийн үзэсгэлэнгийн бүтээн байгуулалтын явц бэлтгэл ажлуудтай танилцаж, харилцан санал солилцов. Элчин сайд Б.Баярсайхан Япон Улс ээлжит дэлхийн үзэсгэлэнг зохион байгуулахаар сонгогдсонд баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газраас “Осака-Кансай ЭКСПО-2025” дэлхийн үзэсгэлэнд оролцох шийдвэр гарган, Монгол Улсын Гадаад харилцааны яамМҮХАҮТ дэлхийн үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа талаар танилцуулав.

  • “ЭКСПО-2025” дэлхийн үзэсгэлэн зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч М.Ичиноки 150 гаруй улс, 8 олон улсын байгууллага албан ёсоор “ЭКСПО-2025” үзэсгэлэнд оролцохоо нотолсон,  нийт 28 сая хүн үзэсгэлэнг үзэж сонирхох төлөвтэй байгаагийн 3 сая гаруй нь гадаадын жуулчид байна гэж тооцож байгаа талаар мэдээлэл өгөв.  
  • “ЭКСПО-2025” дэлхийн үзэсгэлэнгийн үеэр улс орнууд үндэсний соёл урлагаа танилцуулан сурталчилсан арга хэмжээ өргөнөөр зохион байгуулах бөгөөд эдгээр арга хэмжээнд зориулан 4000 мкв бүхий 10,000 хүний багтаамжтай театр, 2000 мкв талбайтай 2 танхим, 50 мкв талбайтай 4-н заал тус тус ашиглуулах ажээ.