images

Элчин сайд Б.Баярсайхан “Fujichiku” компанийн гүйцэтгэх захирал К.Фүжимото-г хүлээн авч уулзав.

Үйл явдлын мэдээ

2024-03-01

610

Элчин сайд Б.Баярсайхан “Fujichiku” компанийн гүйцэтгэх захирал К.Фүжимото-г 2 дугаар сарын 28-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, эрчимжүүлсэн мал аж ахуйн салбарыг Монгол Улсад нутагшуулах боломжийн талаар санал солилцов.

“Fujichiku” компани нь Япон Улсын Күмамото хотод 4000 гаруй үхэр, 1000 гаруй адууны фермерийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд адууны фермерийг Монгол Улсад хөгжүүлэх, нутагшуулах боломжтой талаар мэдээлэл өгөв. Уг компани Япон Улсын тэргүүлэх адууны фермерүүдийн нэг бөгөөд махны чиглэлийн адуу нь 1300 кг хүртэл жин татдаг ажээ.

Элчин сайд Б.Баярсайхан 2016 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ажиллахын төлөө байгаагаа илэрхийлж, хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжиж ажиллана гэв.