"Шинэ Хархорум хотын" ерөнхий төлөвлөлтийн тойм, үзэл баримтлал, олон улсын уралдааны удирдамж
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг байгуулахыг үүрэг болгосон. Шинэ хот байгуулах үндсэн шалтгаануудын нэг нь одоогийн нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрөл, агаар, хөрсний бохирдол, төрийн болон эдийн засгийн үйл ажиллагааны төвлөрлийг сааруулах зорилготой.