images

Элчин сайд Б.Баярсайханы урилгаар Waseda University-ийн төлөөлөгчид Монголд судалгааны ажлаар зочлов.

Үйл явдлын мэдээ

2024-05-08

399

Элчин сайд Б.Баярсайханы урилгаар Монгол Улсын хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүний түүхий эдийг судлах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар судалгааны ажил хийх зорилготой Waseda University-ийн профессор, магистрын дамжааны нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг 5 дугаар сарын 2- 7-ны өдрүүдэд Монгол Улсад зочлов. Судалгааны баг Элчин сайд, Худалдаа эдийн засгийн хэлтсээс өгсөн зөвлөмжийн дагуу холбогдох судалгааг амжилттай хийв.