images

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД ЭЛЧИН САЙД НАРЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ САЛБАР ХУРАЛДААН БОЛОВ

Үйл явдлын мэдээ

2024-07-09

119

Монголын эдийн засгийн чуулган 2024-ийн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас санаачлан Монголын эдийн засгийн форумтай хамтран Элчин сайд нарын дугуй ширээний салбар хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Чингис Хаан Үндэсний музейд  зохион байгуулав.

Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд болон дипломат ажилтнууд, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд нар, дотоод гадаадын бизнесийн төлөөлөл нийт 50 орчим төлөөлөгчид оролцов.

Монголын эдийн засгийн форумын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар санал солилцож, шийдэл хайдаг платформ болгохыг зорьж байна.