images

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Хууль зүйн сайд Р.Койзүми-тэй уулзав

Үйл явдлын мэдээ

2024-09-02

66

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын хууль зүйн сайд Р.Койзүми-тэй 9 дүгээр сарын 2-ны өдөр уулзаж “Цагаачлалын хяналт, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль болон техникийн дадлагажигч дадлагажигчийг зохих ёсоор хэрэгжүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсон талаар мэдээлэл авав.

Хууль зүйн сайд Р.Койзүми нь Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүнээр ажилладаг бөгөөд цаашид Японы парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгээс хоёр улсын харилцааны хөгжилд анхаарч, тууштай дэмжихээ илэрхийлэв.

Элчин сайд Б.Баярсайхан монгол залуус дэлхийн өндөр хөгжилтэй оронд хөдөлмөрлөж, техник технологийн дэвшлээс суралцах бас нэгэн боломж нээгдэж буйд талархал илэрхийлэв.

Хоёр тал Монгол Япон Улсын залуучууд “Work and Holiday” буюу /ажиллах болон амрах/ визээр харилцан зорчих боломжийн талаар нээлттэй санал солилцов.