images

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн А.Нагашима-тай уулзав

Үйл явдлын мэдээ

2024-09-10

206

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн А.Нагашима-тай 9 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, улс төрийн амьдралд сүүлийн үед өрнөж буй үйл явдал түүнчлэн Япон Улсын эрх баригч ЛАН-ын даргын сонгууль болон Монгол, Японы орон нутаг хоорондын хамтын ажиллагаа зэрэг өргөн сэдвээр ярилцаж, мэдээлэл солилцов.

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн А.Нагашима-д олон жилийн турш Япон Улсын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн үйл ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааны хөгжилд анхаарч, тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.