images

Элчин сайд Б.Баярсайхан “United Airlines” ХХК-ийн төлөөлөлтэй уулзав

Үйл явдлын мэдээ

2025-02-17

50

🔹 Элчин сайд Б.Баярсайхан 2 дугаар сарын 10-ны өдөр “United Airlines” ХХК-ийн Япон Улс дахь төлөөлөгчийн газрын Э.Кавабэ тэргүүтэй төлөөллийг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

🔹Уулзалтаар Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийг Монгол-Японы Засгийн газар хамтран хэрэгжүүлсэн тухай танилцуулсан бөгөөд АНУ-ын агаарын гол тээвэрлэгч, дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани “United Airlines” Монгол Улс руу энэ оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн албан ёсоор нислэг үйлдэхээр болсон явдалд баяртай байгаагаа илэрхийлэв.

🔹“United Airlines” ХХК-ийн Монгол Улс руу хийх нислэг нь 2024 онд Монгол Улс АНУ-тай агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлсэн анхны үйл ажиллагаа юм.