МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН ТОЯМА МУЖИЙН ДЭД ЗАХИРАГЧ КҮРАХОРИ ЮҮИЧИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Элчин сайд Б.Баярсайхан 5 дугаар сарын 8-ны өдөр Тояма мужийн Дэд захирагч К.Юүичиг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.Элчин сайд Б.Баярсайхан Дэд захирагч К.Юүичид Монгол Улсын болон орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалт болон бүсчилсэн хөгжлийн талаар танилцуулав.
Цаашид Монгол Улс, Тояма муж хооронд орон нутгийн хамтын ажиллагааг өрнүүлэх, мөн бүсчилсэн хөгжилд дэмжлэг үзүүлэх санал тавьж, хамтран ажиллахаар болов. Мөн Элчин сайд Б.Баярсайхан мужийн Дэд захирагч К.Юүичиг Монгол Улсад зочлохыг урив.
Тояма муж нь Япон тэнгистэй хил залган оршдог, үзэсгэлэнт байгаль, түүх, соёлын уламжлалтай, дэлхийн хэмжээний гар урлалын бүтээл, дурсгалт газруудтай, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ 2024 оны байдлаар 48 мужаас 28 дугаарт орсон.