“НОМЫН СОЁЛТ ЕРТӨНЦ” ТББ-ААС ВАСЭДАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ХАРҮКИ МҮРАКАМИГИЙН НЭРЭМЖИТ НОМЫН САНД НОМ ХАНДИВЛАВ
“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын төлөөлөл Япон Улсын дэлхийд алдартай зохиолч Харүки Мүракамигийн зохиолуудыг монгол хэлнээ хөрвүүлсэн 12 ширхэг номыг “Васэдагийн олон улсын утга зохиолын ордон” буюу уг зохиолчийн нэрэмжит номын санд хандивлан өгөв.
Тус ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хийгдсэн энэхүү арга хэмжээнд нийт 10 гаруй уншигч хүүхдүүд оролцсон бөгөөд эдгээр хүүхдүүд нь багшийн хамтаар номын сангийн захирал М.Хирано болон номын санч М.Окада нарт номоо ёслол төгөлдөр гардуулан өгөв. Сүүлийн хоёр жилийн судалгаагаар залуу үеийнхний хамгийн шимтэн уншдаг зохиолчдын тоонд Х.Мүраками хоёрдугаарт эрэмбэлэгддэг нь тогтоогдсон бөгөөд зохиолчийг номын баярт оролцуулж өгөхийг бүтээлийг нь талархан уншдаг уншигчдын зүгээс удаа дараа ирүүлж буй гэж ТББ-ын зүгээс мэдэгдэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагддаг хаврын номын баяр 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд 37 дахь удаагаа Улаанбаатар хотод зохион байгуулагдах төлөвлөгөөтэй ажиллаж байна.