images

ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН “ХАВРЫН БАЯР 2025”-ЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЭВ

Үйл явдлын мэдээ

2025-05-16

16

💎Элчин сайд Б.Баярсайхан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын баяр” наадмыг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин өргөжин бэхжиж байгаа тухай дурдаад 2025 онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн айлчилсан нь талуудын харилцаанд чухал үйл явдал болсныг онцлон тэмдэглэв.

💎Түүнчлэн, энэ оны 7 дугаар сард Япон Улсын Цог жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны хамт Монгол Улсад айлчлах гэж буй нь хоёр улсын харилцаанд алтан үсгээр бичигдэх чухал үйл явдал төдийгүй монголын нийт ард түмэн гүн талархал, өндөр хүндэтгэлтэйгээр хүлээн авахаар бэлтгэл хангаж буйг хуран цугларсан наадамчин олонд мэдээллээ.

💎Нэрт зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Монгол хаан” жүжиг энэ оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд Токио хотын Токио Интернэйшнл форумд, 24-26-ны өдрүүдэд Нагоя хотын Аичи мужийн урлагийн төвд тус тус тоглох гэж буй тул уг жүжгийг үзэж сонирхон, олон улсад танигдсан бүтээлээр дамжуулан монгол соёлыг мэдрээсэй хэмээн монгол, япон иргэдэд сурталчлав.