images

Элчин сайд Б.Баярсайхан Токио хотын Тошима дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн М.Арисава талархлын бичиг гардуулав

Үйл явдлын мэдээ

2026-04-07

1757

Элчин сайд Б.Баярсайхан Токио хотын Тошима дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн М.Арисава тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. М.Арисава Тошима хотын ерөнхий боловсролын 20 гаруй сургуульд “Их татлага” хамтлагийн морин хуурч, хөөмийч А.Долгионы хамтаар Монгол уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуур, язгуур урлагийн нэг хөөмий зэргийг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 1000 гаруй япон сурагчдыг хамруулж чадсан байна.


Элчин сайд Б.Баярсайхан түүний өөрийн тойрогтоо хоёр улсын хүн хоорондын харилцааг соёл урлаг, тэр дундаа монголын өв соёлыг тээгч морин хуураар дамжуулан таниулсан явдалд талархал илэрхийлж, ЭСЯ-ны “Талархлын бичиг” гардуулав.  Энэхүү ажлыг хийх явцад “Сүхийн цагаан морь” үлгэр, морин хуур, хөөмий, хоёр улсын соёл урлагийн ялгаа зэргийг хүүхдүүдэд ярьж өгөх, түүнчлэн сонирхсон хүүхдүүдээр морин хуур тоглуулах байдлаар танилцуулах зэрэг сонирхолтой үйл явдал дүүрэн байсныг зохион байгуулалтанд оролцсон ажилтнууд дурдаж байв.