images

“Ambassador Cup Sakura 2026” гольфийн тэмцээн болов

Үйл явдлын мэдээ

2026-04-08

1693

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын 2025 оны А/58 дугаар тушаалаар батлагдсан “Дэлхийн монголчууд III” цогц арга хэмжээний 5.6.1-т “гадаадад суугаа монгол иргэдийн соёл урлаг, спортын арга хэмжээг дэмжлэг үзүүлэх” гэж заасан байдаг. Дэлхий даяар тархан суурьшиж, ажиллаж амьдарч буй монгол иргэд, тэдгээрийн хамтын үйл ажиллагаа, нөхөрлөлийг дэмжих үүднээс иргэдийн санаачлагаар, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2024 оноос хойш гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй “Аmbassador Cup Sakura 2026” энэ сарын 8-ны өдөр Точиги мужийн Үцүномиа хотын “Санхилз Кантри Клуб”-т болж өнгөрөв.

 

Энэ жилийн тэмцээнд Монгол Улс, АНУ, Япон Улс, Швейцариас нийт 64 тамирчин оролцсон бөгөөд тэргүүн байранд 78 оноогоор Базарсадын Мягмарсүрэн эзлэв. Тэмцээний хоёрдугаар байранд Н.Цогтоо, гуравдугаар байранд Н.Баттулга нар шалгарав. Тус тэмцээний ивээн тэтгэгчээр Аэромонголиа ХХК, Юу би групп ХХК, Монгол-Японы Эдийн засгийн нөхөрлөлийн холбоо зэрэг байгууллагууд тус тус оролцлоо.

Монголын Гольфийн холбооны Ерөнхийлөгч Д.Ганболд энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулж байгаад баяр хүргэн, дараа жилээс энэхүү тэмцээнийг Гольфийн холбооны албан ёсны календарьт оруулж, гольфчдын оролцоог нэмэгдүүлнэ гэв.