images

Монгол Улсын ХААИС-аас Нийгата дахь Монгол Улсын Өргөмжит консул Н.ЁШИДА-д "Хүндэт профессор" цол олголоо

Үйл явдлын мэдээ

2026-04-09

1708

Японы "Ниигата Күбота" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Ёшида 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Нийгата дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байна. Энэ хүрээнд тухайн бүс нутагтаа хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, газар тариалан, соёл, боловсролын харилцаанд дэмжлэг үзүүлэх, мөн Нийгатад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийн хамгаалах чиглэлд консулын үйл ажиллагаа явуулж байна.

Өргөжит консул Н.Ёшида нь Монгол Улсын ХААИС-тай олон жилийн туршид хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. ХААИС-ийн удирдлага Монгол Улсын Өргөжит консул Н.Ёшида-д тус сургуулийн "Хүндэт профессор" цол олгохоор шийдвэрлэж, цол олгох ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Өнгөрсөн жилийн 12 дугаар сард Өргөжит консул Н.Ёшида нь Монгол Улсад ажиллах үеэрээ "Ниигата Күбота" компаниас тус сургуульд "Күбота" брэндийн тракторыг хичээл сургалтын үйл ажиллагаанд зориулан хандивлахаар амалж байсан бол ёслолын арга хэмжээний үеэр тракторыг сургуулийн удирдлагад гардуулан өглөө.

Тус Элчин сайдын яамаас Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилгоор Япон Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулуудтай хамтран бүс, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны төрөл, чиглэлийг өргөжүүлэн тэлж байна.