Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан “Ямагата сонин” группийн Ерөнхийлөгч Сато Хидэюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Элчин сайд Б.Баярсайхан 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Ямагата сонин” группийн ерөнхийлөгч Сато Хидэюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улсыг тус мужид сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд дэлгэрэнгүй санал солилцож, групп компанийн зүгээс энэ жил манай улсын тухай онцгойлон мэдээлэл бэлтгэн хүргэхээр төлөвлөж буй тухай танилцуулав.
“Ямагата сонин” группийн салбар компани энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар-Ямагата-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангаж буйгаа илэрхийлж, энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан хоёр талд худалдаа, үйлдвэрлэл, боловсрол, соёл, аялал жуулчлал болон солилцооны арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байгаа мэдэгдэв.
Тус групп нь сонин, телевиз, зар сурталчилгаа, худалдаа, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 150 жилийн түүхтэй, тус мужийн хамгийн том олон нийттэй харилцах мэдээллийн хэрэгсэл юм.