СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29 дүгээр сургуулийн
сонсголын бэрхшээлтэй сурагчдын “Сэтгэлийн өнгө” уран зургийн үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.
Тус үзэсгэлэнд 4 сурагчийн 20 гаруй зураг дэлгэгдэх бөгөөд хүүхдүүдийн дотоод ертөнц, мэдрэмж, сэтгэхүйн онцлогийг
уран зургийн хэлээр илэрхийлсэн бүтээлүүдийг толилуулах юм.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд нь ертөнцийг дуу авианаас илүүтэй дүрслэл, өнгө, мэдрэмжээр гүнзгий хүлээн авч,
түүнийгээ өөрийн өвөрмөц харах өнцөг, баялаг төсөөллөөр урлаг болгон илэрхийлэх онцгой чадвартай байдаг. Иймд тэдний бүтээл бүр чимээгүй ертөнцийн өнгө, дотоод мэдрэмжийн нандин илэрхийлэл болдгоороо үнэ цэнтэй юм.
Энэхүү үзэсгэлэн нь
хүүхэд бүрийн авьяас чадвар, дотоод ертөнцийг нээхээс гадна нийгмийн ойлголцол, харилцан хүндэтгэлийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно.
Та бүхнийг хүрэлцэн ирж
авьяаслаг хүүхдүүдийн сэтгэлийн өнгийг мэдрэхийг урьж байна.
Хэзээ: 2026 оны 04 дүгээр сарын 27
Цаг: 14:00–16:00
Хаана: Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам
