Ази, Номхон далайн эмэгтэйчүүдийн найрамдлын нийгэмлэгийн “Азийн фестиваль, үзэсгэлэн худалдаа” арга хэмжээ болж өнгөрөв
Япон улсын иргэн, хатагтай Мики Мүцүко сайн дурын үндсэн дээр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэхийн тулд Азийн орнуудын ард түмэнтэй гар нийлэн ажиллах нь чухал хэмээн үзэж, 1968 онд “Азийн эмэгтэйчүүдийн найрамдлын нийгэмлэг”-ийг байгуулжээ. Ази, Номхон далайн орнуудын Элчин сайдын яамдууд болон уг арга хэмжээг зохион байгуулдаг япон иргэдийн ойлголцол, дэмжлэгийн ачаар холбооны үйл ажиллагаа жил ирэх тусам өргөжиж байна.

”ALFS” нийгэмлэгээс жил бүрийн 4 дүгээр сард “Азийн фестиваль, үзэсгэлэн худалдаа” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Мэйжи Кинэнкан” хүндэтгэлийн өргөөнд зохион байгуулагдаж, олон орны хүмүүс үзэхээр ирэв. Эзэн хааны гэр бүлийн гишүүн, титэм гүнж Хисако Такамадо гүнж хүрэлцэн ирж, сайн үйлс хандив цуглуулах зорилгоор зохион байгуулагддаг уг үзэсгэлэнг дэмжин оролцов. Мөн Япон Улсын Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэргий Акиэ Абэ хүрэлцэн ирэв.

Энэхүү 3000 гаруй байгууллага, иргэд оролцдог арга хэмжээнээс олсон орлого нь Ази, Номхон далайн орнуудад тохиолдсон онц ноцтой байгалийн гамшиг, аюул ослын уршгийг арилгахад хувь нэмрээ оруулдаг болно. 2025 оноос эхлэн Монгол Улс тогтмол оролцож байгаа 2026 онд үндэсний онцлог, баялаг амтыг агуулсан “Бүүвэй”, “Үйсэн”, “Монконди” болон “Төгсбио” брэндийн монгол бараа, хүнсний зүйл борлуулж, олсон орлогоо сайн үйлсэд хандивлахаар болов.
