images

Монгол, Япон хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл санал солилцов

Үйл явдлын мэдээ

2026-04-24

326

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн ХААОМУАА-н яамны Экспорт, олон улсын харилцаа хариуцсан газрын дарга, Доктор Сүгинака Аүшитай 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр албан уулзалт хийв.

Тус уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа, Японы, тус яамны Хэрэглэгчийн аюулгүй байдал хариуцсан газрын Амьтны эрүүл ахуйн хяналтын хэлтсийн Олон Улсын эрүүл ахуйн хяналт, арга хэмжээний тасгийн дарга, Ерөнхий малын эмч Казүтоши Мацүо болон асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол, Япон хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд зөвлөлдөх уулзалтыг сэргээх, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах, дулааны аргаараар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн болон адуу, хонины мах Японд экспортлох нөхцөл шаардлагын талаар харилцан санал солилцов. Мөн талууд цаашид яамд хоорондын хамтын ажиллагаагааг эрчимжүүлж, мэдээлэл солилцон шуурхай ажиллахаар тохиров.