images

Элчин сайд Б.Баярсайхан Эстонийн Элчин сайд А.Унгатай уулзав

Үйл явдлын мэдээ

2026-05-13

321

Элчин сайд Б.Баярсайхан Эстони Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Андрес Унгатай танилцах уулзалт хийв. Элчин сайд А.Унга гурван сарын өмнө энэ ажилд томилогдсон тухайгаа болон Монгол Улсын талаар маш сайхан сэтгэгдэлтэй байдаг тухайгаа хэлж байв. Тэрээр 20 гаруй улсад томилогдон ажиллаж байсан ч Монгол Улсад байсан үе хамгийн тод томруун, дурсамж дүүрэн байдаг тухай ярив.

Элчин сайд Б.Баярсайхан Эстони улс нь цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд тэдний туршлага, ялангуяа төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан нь Монгол Улсад үлгэр жишээ болсон, Монгол Улсын Засгийн газар Эстони Улсаас туршлага судалсны үндсэн дээр одоо байгаа E-Mongolia системийг нэвтрүүлсэн тухай дурдав. Элчин сайд А.Унга Эстонийн Засгийн газар төрийн үйлчилгээ төдийгүй сонгуулиа цахимаар өгдөг “E-Voting” тогтолцоог нэвтрүүлсэн тухайгаа хуваалцав.