images

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан тэргүүтэй төлөөлөгчид Токио хотын орлогч дарга хатагтай Мацүмото Акикотой албан уулзалт хийлээ.

Үйл явдлын мэдээ

2026-05-14

71

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан тэргүүтэй төлөөлөгчид Токио хотын орлогч дарга хатагтай Мацүмото Акикотой албан уулзалт хийж, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын систем (BESS), ногоон хөрөнгө оруулалт болон тогтвортой хот хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Япон Улсын сэргээгдэх эрчим хүчний бодлогын өөрчлөлт, FIT тогтолцооноос зах зээлд суурилсан FIP систем рүү шилжиж буй туршлага, battery storage болон эрчим хүчний ухаалаг зохицуулалтын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.