Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан тэргүүтэй Монголын төлөөлөгчид Токио хотын захиргааны төлөөлөгчид болон Монголын эрчим хүч, санхүүгийн салбарын хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалт, санал солилцох арга хэмжээ зохион байгуулав.

Уулзалтын үеэр “Тогтвортой ирээдүйн төлөөх хот – Тогтвортой хөгжлийг манлайлах дэлхийн санхүүгийн төв” сэдвийн хүрээнд тогтвортой хөгжил, олон улсын санхүүгийн төв болох зорилт, мөн тэсвэртэй байдал, даяаршил, инновацад чиглэсэн бодлого, стратегийг танилцууллаа. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, нүүрстөрөгчгүйжилтийн бодлого болон хөгжиж буй орнуудтай хамтран хэрэгжүүлж буй Ногоон шилжилтийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Талууд ногоон санхүүжилт, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуулах систем (BESS), тогтвортой хот хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, Монгол-Японы тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.