Элчин сайд Б.Баярсайхан “Сүмитомо” компанийн Төмрийн хүдэр хариуцсан багийн ахлагч М.Хатторитой уулзав.
Элчин сайд Б.Баярсайхан, “Эрдэнэс Критикал Минералс” компанийн дэд захирал бөгөөд Стратеги, бодлого төлөвлөлт, чухал ашигт малтмалын газрын дарга М.Оюунчимэг нар 5 дугаар сарын 25-ны өдөр “Сүмитомо” компанийн Төмрийн хүдэр хариуцсан багийн ахлагч М.Хатторитой уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар 2025 оны 02 дугаар сард батлагдсан чухал ашигт малтмалын жагсаалтын талаар болон холбогдох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, мөн энэ хүрээнд “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Эрдэнэс Критикал Минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, үйл ажиллагааг нь чухал ашигт малтмалын салбарт чиглүүлэн өргөжүүлсэн талаар танилцуулав.
Талууд цаашид төмрийн хүдрийг Япон Улсад нийлүүлэх боломж болон чухал ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.