Элчин сайд Б.Баярсайхан JOGMEC-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга И.Такахаратай уулзав.
Элчин сайд Б.Баярсайхан, “Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ-ын дэд захирал бөгөөд Стратеги, бодлого төлөвлөлт, чухал ашигт малтмалын газрын дарга М.Оюунчимэг нар 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр JOGMEC-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга И.Такахаратай уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар 2025 оны 02 дугаар сард батлагдсан чухал ашигт малтмалын жагсаалтын талаар болон холбогдох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, мөн энэ хүрээнд “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Эрдэнэс Критикал Минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, үйл ажиллагааг нь чухал ашигт малтмалын салбарт чиглүүлэн өргөжүүлсэн талаар танилцуулав.
Түүнчлэн “Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ-ын толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК нь JOGMEC-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлаар санал солилцож байгаад М.Оюунчимэг талархал илэрхийлэв.
Талууд цаашид хайлуур жонш, төмрийн хүдрийг Япон Улсад нийлүүлэх, экспортлох боломж болон чухал ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.