images

Фүкүока дахь Өргөмжит консул асан Ш.Алтан-Эрдэнийг "Алтан гадас" одонгоор шагнав

Үйл явдлын мэдээ

2026-05-30

26

Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 187 дугаар зарлигаар төрийн өндөр “Алтан гадас” одон шагнасныг Фүкүока дахь Өргөмжит консул асан Ш.Алтан-Эрдэнэ-д гардуулав.

Ш.Алтан-Эрдэнэ нь Кюүшү бүсийн Өргөмжит консулаар 7 жил гаруй ажиллахдаа тус бүс нутагт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж, бүс нутгийн хоёр улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй, 2022 онд Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жил, 2024 онд Монгол-Японы Соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан Хубилайн довтолгооны 750 жилийн ойн гурван цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажилласныг үнэлж ийнхүү шагнал гардуулсан байна.