images

“Алдарт эхийн одон гардуулах ёслол” болов

Үйл явдлын мэдээ

2026-06-01

23

Тус Элчин сайдын яаманд “Алдарт эхийн одон” гардуулах ёслол энэ оны 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр зарлигаар “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор Г.Алтансувд, Т.Бархасбуд, Б.Хос-Од, А.Цолмон, Б.Наранхүү, Ч.Янжинлхам, Э.Оюу-Эрдэнэ, Э.Оюун, Т.Цэрэндолгор нарын одонг гардуулав.

Энэхүү одон гардуулах ёслолын үеэр УИХ-ын эмэгтэй гишүүд Япон Улсад ажлын айлчлал хийх үе таарч, эхчүүдэд одон гардуулав. Монгол Улсын Соёлын элч, морин хуурч Б.Болд-Эрдэнэ, “Их татлага” хамтлагийн гишүүн, ятгачин Ч.Мягмарсүрэн нар ардын хөгжмийн үзүүлбэр тоглож, бүжигчин Г.Бурмаа монгол ардын бүжгийн үзүүлбэр үзүүлэв.