images

МОНГОЛ, ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН НЕТВОРКИНГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Үйл явдлын мэдээ

2026-06-01

10

Элчин сайд Б.Баярсайханы санаачилгаар Токио дахь ЭСЯ-нд Монгол, Японы Парламентын эмэгтэй гишүүдийн хамтын ажиллагааны хүрээнд “нетворкинг арга хэмжээ”-г анх удаа 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Ч.Ундрам, Д.Ганмаа, Б.Уянга, Б.Хэрлэн, М.Энхцэцэг, Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн С.Ямамото, М.Фүкүшима, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Сүзүки, А.Шимажири, Х.Фүжита, К.Фүкүда нар оролцов.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, Монголын сонгуулийн тогтолцоо, жендэрийн квотын хэрэгжилт, Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл, нөлөөлөл, эмэгтэй улс төрчдийг бэлтгэх тогтолцооны талаар дэлгэрэнгүй танилцуулж, илтгэл тавив. Мөн хоёр улсын Парламентын эмэгтэй гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, парламент дахь найрамдлын бүлгийн эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Монгол, Японы улс төрийн харилцааг цаашид бэхжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцов.

УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа Японы талын төлөөлөгчдийг 2026 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Олон улсын парламентч эмэгтэйчүүдийн чуулган”-д оролцохыг урив. Хүндэт зочдод зориулан монгол үндэсний зоог барьж, соёл урлагийн тоглолт толилуулж сонирхуулав.