ЯПОН УЛСЫН ДАДЛАГАЖИГЧ АЖИЛТАН ХҮЛЭЭН АВАХ ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ
2025-09-29
Япон Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн тоог 2024 оны 10 дугаар сарын байдлаар авч үзвэл нийт тоо нь өмнөх оноос 12.4%-иар буюу 250,000 орчим хүнээр нэмэгдэж 2,302,587 хүн болжээ.
https://www.mhlw.go.jp/content/11655000/001389434.pdf
Тэдний оршин суух эрхээр ангилсан тоог авч үзвэл:
Статусын төрөл |
Тоо (хүн) |
Нийт тоонд эзлэх хувь |
Өмнөх онтой хаьцуулалт |
Техник мэргэжлийн чиглэлээр хөдөлмөр эрхлэгч |
718,812 хүн |
31.2% |
+122,908 хүн (+20.6%) |
Үүнээс “Тусгай ур чадварын ажилтан” |
206,995 хүн |
+49.4% өссөн |
|
Гэр бүл/харьяалалаар ( байнгын оршин суугч, япон хүнтэй гэрлэсэн гэх мэт) |
629,117 хүн |
27.3% |
+13,183 хүн (+2.1%) |
Ур чадварын дадлагажигч |
470,725 хүн |
20.4% |
+58,224 хүн (+14.1%) |
Цагийн ажилтан |
398,167 хүн |
17.3% |
+45,586 хүн (+12.9%) |
Тусгай үйл ажиллагаа (Сургуультөгсөөд ажил эрж буй гэх мэт) |
85,686 хүн |
3.7% |
+14,010 хүн (+19.5%) |
Японы хүн ам болон хөдөлмөрийн насны хүн амын тоо сүүлийн жилүүдэд хурдацтай буурч хөдөлмөрийн зах зээл дээр нь ур чадвартай гадаад ажилчдыг ажиллуулах эрэлт хэрэгцээ өндөр байгаа тул “Тусгай ур чадварын ажилтан” болон “Техник, мэргэжлийн чиглэлээр хөдөлмөр эрхлэгч”-ийн тоо хамгийн эрчтэй өсөж байна. 2027 оноос “Суралцагч ажилтан” хөтөлбөр хэрэгжиж эхлэснээр гадаад ажилчдын тоо улам нэмэгдэх төлөвтэй байна.
2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Япон Улсад Монгол Улсын 20416 иргэн оршин суугаагаас оюутан 4729 /23.1 хувь/, ур чадварын болон дадлагажигч ажилтан 3775 хүн /18.5 хувь буюу/, ажлын визтэй оршин суугч 3898 /19.1 хувь/, гэр бүлийн гишүүд 4240 /20.7 хувь/, байнгын оршин суугч 1522 /7.5 хувь/ гэсэн 5 бүлгийн 18164 хүн нь нийт иргэдийн тооны 90.0 хувийг нь эзэлж байна.
Япон Улсын гадаадаас ажиллах хүчин авахасуудлыг бодлогын хувьд Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүйн яам, тэдгээрийн харьяа агентлагууд хариуцдаг.
Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны веб хуудас
https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/koyou_roudou/koyou/gaikokujin/index.html
Хууль зүйн яамны харьяа Гадаадын иргэн харьяатын газрын веб хуудас,
https://www.moj.go.jp/isa/index.html
Гадаад ажилтан хүлээн авах хөтөлбөрийн дотроос “Дадлагажигч ажилтан хүлээн авах хөтөлбөр”, “Суралцагч ажилтан”, “Ур чадварын ажилтан” гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий 3 хөтөлбөр хэрэгжиж байгааг цувралаар танилцуулна.