"АЛДАРТ ЭХ"-ийн одон мэдүүлэх
2023-03-24
“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд доорх баримт бичгийг бүрдүүлэн, жил бүрийн 3 дугаар сарын 10-ны дотор тус ЭСЯ-ны Консулын хэлтэст ирүүлнэ үү. Үүнд:
1. Өргөдөл (Одон олгож өгөхийг хүссэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан байх/,
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. Алдарт эх одонг өмнө нь аваагүй тухай лавлагаа (бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа "Алдарт эх" одонг авах эрх үүснэ)
6. Анкет (холбоо барих утасны дугаарыг заавал тусгах) зэрэг болно. Татаж авах
Жич: Төрсний гэрчилгээнүүдийг нотариатаар баталгаажуулах шаардлагатай. Нотариатын төлбөр, дансны дугаарыг https://tokyo.embassy.mn/page/503 руу орж харах.
Консулын хэлтэс