Гэрлэлт цуцлалт
2023-04-10
Гэрлэлтээ цуцлуулах гэж буй гэр бүл дундаасаа хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаан, зөрчилгүй тохиолдолд Токио дахь ЭСЯ-нд эсвэл Осака дахь ЕКГ-т өөрсдийн биеэр ирж захиргааны журмаар гэрлэлтийг цуцлуулна.
Эд хөрөнгө мөн хүүхэд асран хамгаалах эрхийн маргаантай тохиолдолд Монгол дахь харьяа дүүргийн шүүхэд хандана. Эсвэл Монгол дахь төлөөлөгчдөө итгэмжлэл бичиж Монголд шүүхээр орно. /"Итгэмжлэл, нотариат" цэс рүү орж итгэмжлэл бичих заавартай танилцах/
Бүрдүүлэх материал:
- Эхнэр, нөхрийн тус тусдаа гараар бичсэн өргөдөл /Өргөдөлд овог, нэр, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй, мөн эд хөрөнгийн маргаангүй, гэрлэлт батлуулж байсан огноо болон гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн тухайгаа дурдах, гарын үсгээ зурсан байх/
- Гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь/
- Гэрлэлтээ цуцлалтын маягт /хавсралтаас татах/
- Үйлчилгээний хураамж 1550 иен төлсөн төлбөрийн баримт эх хувь
Монгол Улсын иргэн Гадаадын иргэнтэй гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд:
- Гэрлэлтээ цуцлуулсан тухай нотлох бичиг /эх хувь/
- Эх хэл дээрээ гараар бичсэн өргөдөл /Монгол хэл дээрх орчуулгын хамт/
Токио дахь ЭСЯ иргэд хүлээн авах цаг: Ажлын өдрүүдэд 09:00-12:00, 14:00-17:00 цаг /цаг захиалахгүй/.
ЭСЯ-ны дансны дугаар: Account number of Embassy of Mongolia Bank name: Mitsubishi UFJ /MUFG/ Branch name: Shibuya-Meijidori branch Branch number: 470 Account number: 0458589 /Touza/ хувь хүн бус албан байгууллагыг сонгох Account holder: Embassy of Mongolia |
ЭСЯ-ны дансны дугаар/ 駐日モンゴル国大使館の口座番号 銀行: 三菱UFJ銀行 支店名: 渋谷明治通り/Шибүяа гэдгийг катаганаагаар бичих/ 支店番号: 470 口座番号: 0458589 /当座/ хувь хүн бус албан байгууллагыг сонгох 口座名義: Embassy of Mongolia |