Иргэний шинэчилсэн бүртгэл
2023-04-10
ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа бүртгүүлж буй 16 насанд хүрсэн иргэн болон 25, 45 насанд хүрсэн иргэн ЭСЯ-нд эсвэл Осака дахь ЕКГ-т өөрийн биеэр ирж, хурууны хээ өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана. 1. 16 нас хүрч, иргэний үнэмлэх анх удаа авах үед дараах материал бүрдүүлнэ: - Төрсний гэрчилгээний хуулбар - Иргэний цахим үнэмлэхний төлбөр 2175 иен төлсөн баримтны эх хувь 2. 25, 45 нас хүрээд иргэний үнэмлэхний хугацаа сунгуулахад дараах материал бүрдүүлнэ: - Иргэний үнэмлэхний хуулбар /хаяж, гээгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхний лавлагаа, эвсэл гадаад паспортны хуулбар/
ИШБ-д хамрагдахаасаа өмнө иргэний үнэмлэх дээрх оршин суугаа хаяг нь хамгийн сүүлд Монгол Улсад бүртгэл хийлгэсэн хаягнаас өөр тохиолдолд хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн бичиг эсвэл оршин суугаа хаягийн тодорхойлолт авч ирэх. Хаяг зөрсөн тохиолдолд хаягийн зөрчлөө Монголд арилгасны дараа иргэний үнэмлэх хэвлэгдэнэ.
ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
Embassy of Mongolia /хаяг/: |