УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХ АЖИЛБАР /ПРОЦЕДТУР/

2025-09-29


Ур чадварын дадлагажигч хүлээн авах төлөвлөлтийн ажил  (Тогтолцооны тухай судалж мэдэх, хүн сонголт)

  1. Хөтөлбөр, тогтолцооны тухай ойлголт авч, семинар сургалтад оролцох
  2. Илгээгч байгууллага сонгох
  3. Хүний нөөцөд тавигдах шаардлагыг зар тавьж, сонгон шалгаруулах

Хяналтын байгууллагатай гэрээ хийх (Шаардлагатай бол)

  1. Хяналтын байгууллагатай гэрээ байгуулах
  2. Хүлээн авагч байгууллага, компанийн тухай урьдчилан судлах, удирдамж өгөх

Дадлагын ажлын төлөвлөгөө боловсруулах, өргөдөл гаргах

  1. Дадлагын ажлын төлөвлөгөө боловсруулах
  2. Төлөвлөгөөг батлуулахаар өргөдөл гаргах (OTIT-д ирүүлнэ)

Оршин суух эрхийн гэрчилгээ хүссэн өргөдөл гаргах

  1. Эрхийн гэрчилгээ хүссэн өргөдөл Цагаачлалын албанд гаргана
  2. Хамрах хүрээ: “Ур чадварын дадлагажигч ангилал 1”

Виз авах болон хилээр зорчих бүртгэл

  1. Япон Улсын Элчин сайдын яамнаас виз авах
  2. Нисэх онгоцны тасалбар авах, хилээр нэвтрэх бэлтгэл хийх

Хилээр орж ирсэний дараах сургалт (ойролцоогоор 1 сар)

  1. Эрхзүйн сургалт / дадлагжигчийг хамгаалсан хууль журамтай танилцах/
  2. Япон хэл, амьдралын хэв маяг ба баримтлах дүрэмтэй танилцах

Хүлээн авагч компанидаа хүрэлцэн очиж, сургалт эхлүүлэх

  1. Ур чадварын дадлагажигч 1 дүгээр ангилал (б) гэсэн бүрдүүлэлт хийх
  2. Дадлага хийж эхлэх (Ажлын байран дээрх сургалт OJT)

Сургалтын үеийн хяналт, үнэлгээ хийх

  1. Хяналтын байгууллага тогтмол шалгалт хийх
  2. Мэргэжлийн үнэлгээний шалгалт (No1-ээс No2 руу шилжих шалгалт)

Сургалтын хугацаа дуусах, нутаг буцах аль эсвэл үргэлжлэн ажиллах

  1. Эх нутагтаа буцахад нь дэмжлэг үзүүлэх
  2. Ур чадварын дадлагажигч 3 дугаар ангилал, тусгай ур чадварын ажилтан  тогтолцоо руу шилжих зэрэг болно.