УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧ, ТҮҮНИЙ АЖИЛ ҮҮРЭГ
2025-09-29
УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧ, ТҮҮНИЙ АЖИЛ ҮҮРЭГ
① Ур чадварын дадлагажигч ажилтан болох хүсэлт гаргах
- Өргөдөл хүсэлт гаргах, сонгон шалгаруулалтад оролцох, шалгалт өгөх
- Илгээгч байгууллагад өргөдөл гаргаж, бичгийн шалгалт, ярилцлагад орох
② Сургалт ба япон хэл сурах
- Япон хэл ба амьдрах арга барилын урьдчилсан сургалт (3~6 сар)
- Япон хэл (N5~N4 түвшин)
- Японы түүх соёл, амьдрахад баримтлах дүрэм журам, хог хаях тухай дүрэм, аюулгүй байдлын тухай дүрэм гэх мэт.
- Дадлагын тогтолцоо, хөтөлбөрийн үед мөрдөх дүрэм журамд суралцах
③ Явахад бэлтгэх
- Паспорт авах, виз авах, эрүүл мэндийн үзлэгт орох
- Явахад шаардлагатай бичиг баримтыг илгээгч байгууллагатай хамтран бэлдэх
④ Японд хүрэлцэн ирсний дараах сургалт (ойролцоогоор 1 сар)
- Дадлагжигчийн мөрдөх ёстой болон тэдний эрх ашгийг хамгаалах Япон Улсын хуулийн заалтууд, баримтлах ёстой дүрэм журам, зарчмыг судлах
- Япон хэл, замын хөдөлгөөний дүрэм, хөдөлмөрийн хууль гэх мэт хичээлд суух.
- Асуудал тулгарвал зөвлөлгөө авах тогтолцооны тухай мэдээлэл авах (жишээлбэл OTIT байгууллагад хэрхэн хандах тухай)
⑤ Дадлага хийж эхлэх (компанид томилогдсон)
- Дадлагын ажлыг эхлүүлэх (OJT буюу ажиллангаа суралцах)
- Хүлээн авагч компанидаа ажиллаж эхлэх (гагнуур, газар тариалан, оёдлын ажил гэх мэт заасан ажил мэргэжлээр)
- Дадлагын удирдагч, багш сургагчийн удирдлага дор ур чадварт суралцах
⑥ Ур чадварын үнэлгээний шалгалт (No 1→ No 2, No 2, No 2→ No3)
- Ур чадварын үнэлгээний шалгалт өгөх (анхны удаа, байнгын, практикийн г.м)
- Ур чадварын түвшингээ шалгуулж, улсын шалгалт өгөх
- Шалгалтад тэнцвэл дараагийн шат руу шилжинэ
⑦ Өдөр тутмын амьдралд дасан зохицох, асуудлыг шийдвэрлэх
- Япон дахь амьдралд дасан зохицох, бусадтай харилцах: /Хог хаях, дэлгүүрээс бараа үйлчилгээ авах, банкинд данс нээлгэх, Засаг захиргаанд бүртгүүлэх г.м/
- Асуудал гарвал юуны өмнө хүлээн авагч байгууллагаас гаргаж өгсөн сургагч багш, бусад удирдлагатай зөвлөлдөх.
Гарч болох асуудал:
Асуудлын төрөл |
Зөрчлийн төрлүүд |
Хөдөлмөрийн асуудал: |
Илүү цагаар цалин хөлс өгдөггүй, амралт авдаггүй. |
Дарамт: |
Дарга нарын зүгээс хэл амаар доромжлох, бие махбодын шийтгэл оногдуулах, бэлгийн дарамт үзүүлэх г.м |
Өдөр тутмын асуудал: |
Дотуур байрны орчин муу, хоол хүнсний хомсдол гэх мэт. |
Эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал: |
Өвчтэй, хөдөлмөрийн осол болж гэмтэж бэртсэн ч эмнэлэгт очиж чадахгүй байх |
Нутаг руу хүчээр буцаах гэж айлгах: |
Дадлагжигч сургалтаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа ч хүлээн авагч байгууллага "гэртээ харь" гэж шаардах |
Гэмт хэргийн хохирогч болох: |
Цагдаагийн газарт хандах, Өмгөөлөгчид хандах |
- Хэлний төвшин хүрэхгүй буюу хүлээн авагч байгууллага асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах шинжгүй байвал хяналтын байгууллага, түүний монгол ажилтантай зөвлөлдөж, зохих арга хэмжээ авахыг хүсэх
- Тэгээд асуудал шийдэгдэхгүй бол суугаа бүс нутгийг хариуцсан “Хөдөлмөрийн газар”-т хандан гомдол гаргах,
https://jsite.mhlw.go.jp/tokyo-roudoukyoku/kantoku/list.html
- ОТИТ байгууллагад хандан гомдол гаргах, /монгол хэлээр зөвлөгөө авах, нэргүй гомдол гаргах боломжтой/
- Тэгээд ч асуудал шийдэгдэхгүй бол ЭСЯ-нд хандах
Дадлагажигчид өгөх зөвлөлгөө
- Дүрмийг дага: Японд цаг барих, мэндлэх, хүндлэх ёсыг барих
- Ойлгохгүй бол зөвлөлд: Ганцаараа асуудлыг шийдвэрлэх гэж бүү оролд. OTIT, ЭСЯ зэргээс шат дараалсан зөвлөлгөөг авах.
- Эрүүл мэндээ анхаар: Бие, сэтгэлээр өвдвөл эмнэлгийн байгууллагад ханд.
- Дадлагажигчдад зориулсан гарын авлагуудыг сайн ашигла.
⑧ Дадлага дуусах, эх орондоо буцах
- Дадлагын эцсийн өдрийг хүртэл хичээл чармайлт гарган ажиллах, дадлага амжилттай дууссан тухай гэрчилгээ авах,
- Гэртээ харих бэлтгэл хийх / Нисэх онгоцны тасалбар авах, орон байраа хүлээлгэж өгөх, гар утасны зэрэг гэрээг цуцлах, ачаа тээшээ боох, ажлынхантайгаа салах ёс гүйцэтгэх /
⑨ Дадлагын дараах боломжийн тухайд
- Японд олж авсан ур чадвараа ашиглан эх орондоо ажил, бизнес эрхлэх боломжтой.
- Ажлын виз авах, тусгай ур чадварын ажилтан болох зэргээр Японд удалгүй эргэж ирэх, аль эсвэл эндээсээ бүрдүүлэлт хийж визийн ангилал солиулж, үргэлжлэн ажиллах боломжтой.