СУРАЛЦАГЧ БОЛОН ТУСГАЙ УР ЧАДВАРТАЙ АЖИЛТНЫ ХӨТӨЛБӨР
2025-09-29
Суралцагч ажилчин хөтөлбөрийн онцлог:
- Хамрах салбар: Барилга, асаргаа сувилгаа, газар тариалан, үйлдвэрлэл зэрэг “тусгай ур чадварын ажилтан” хөтөлбөрт орсон салбарууд
- Хугацаа: Хамгийн ихдээ 5 жил бөгөөд энэ хугацаанд шалгалтад тэнцвэл “тусгай ур чадвар” зэрэгт шилжих боломжтой.
- Ажил солих эрх: Тодорхой нөхцөл хангаж байвал ажлын байраа солих боломжтой ( хуучин хөтөлбөрт үүнийг хориглодог байсан )
- Хяналтын тогтолцоо: Хүлээн авагч байгууллагыг илүү сайн хянах
- Цалин хөлс: Япон иргэдтэй ижил түвшний цалин хөлс олгоно
- Цаашдын төлөв: 2027 оны 6 дугаар сараас хэрэгжиж эхлэнэ.
ТУСГАЙ УР ЧАДВАРТАЙ АЖИЛТАН ХӨТӨЛБӨР
Японы Засгийн газар 2018 оны Парламентын ээлжит бус чуулганаар “Гадаадын иргэн харьяатын хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, ажиллах хүчний дутагдлыг нөхөх зорилгоор гадаадаас ажиллах хүчин хүлээн авах 2 төрлийн шинэ визийг бий болгосон. Япон Улс гадаадаас өндөр мэргэшлээс бусад салбарт ажиллах хүчин албан ёсоор хүлээн авдаггүй орон байсан нь энэхүү шинэ тогтолцоог бий болгосноор ажиллах хүчний өндөр дутагдалтай зарим салбарт ажилчин, ажилтан хүлээн авах боломжийг олгосон. 2019 оны 4 дүгээр сараас энэхүү тогтолцоо хэрэгжиж эхлээд байна.
- Хамрах хүрээ: Тухайн салбарын мэргэжлийн ур чадвар, япон хэлний тодорхой түвшинд хүрсэн гадаад иргэд
- Төрөл: Тусгай ур чадвар 1, Тусгай ур чадвар 2
12 салбар:
🏗 Барилга
🛠 Аж үйлдвэрийн машин/металл боловсруулалт
🚛 Ачаа тээврийн автомашин, логистик
🧹 Аж үйлдвэрийн цэвэрлэгээ
🏨 Зочид буудал
🧑🦳 Өндөр настны асаргаа
🐟 Хүнсний үйлдвэрлэл
🐄 Хөдөө аж ахуй
🐟 Загасны аж ахуй ( бүтээгдэхүүн боловсруулах)
🧴 Материал боловсруулалт (шаар, хуванцар гэх мэт)
🏭 Цахилгаан, электрон тоног төхөөрөмж үйлдвэрлэл
🏗 Байгаль орчны болон барилгын инженерчлэл
- Тавигдах шаардлага: Тухайн ажлын туршлагагүй байж болох ч мэргэжлийн шалгалтад тэнцэх,
- Хугацаа: 1 жилээр сунгаад хамгийн ихдээ 5 жил
- Гэр бүл дагуулж ирж болох эсэх: Боломжгүй
Тусгай ур чадвар 2:
- Салбар: Барилгын ажил, аж үйлдвэрийн машин/металл боловсруулалт, асаргаа гэсэн цөөн салбар
- Тавигдах шаардлага: Тухайн ажлын туршлагагүй байж болох ч мэргэжлийн шалгалтад тэнцэх,
- Хугацаа: 1 жилээр сунгаад хамгийн ихдээ 5 жилээр виз олгоно. Тодорхой хугацааны хязгаар тогтоогоогүй тул гадаадын иргэн байнгын оршин суугчийн адил эрхтэйгээр японд амьдрах боломжтой.
- Гэр бүл дагуулж ирж болох эсэх: Боломжтой
- Шалгалт өгөх / Мэргэжлийн ур чадварын шалгалт, Япон хэлний шалгалт(JLPT N4 түвшин эсвэл JFT-Basic)
- Шинэ ажил олгогчоо Японд хүлээн зөвшөөрөгдсөнбайгууллага, “Хэлло” ажил танилцуулах төв зэргээр дамжуулан олох боломжтой.
- Оршин суух зөвшөөрөл авахад хүндрэл багатай. Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийгцагаачлалын албанаас авна
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтуудаас важ болно. Үүнд:
Тусгай ур чадварын ажилтнуудад зөвлөлгөө өгөх нэгдсэн сайт:
/ Монгол хэлээр /
https://www.ssw.go.jp/mn/?fbclid=IwAR2rXmYhgcZB-IPTpiYSjzMA-EjXXEkfMyit_3WCEeIh7dQenUSHUWlDLbs