ХҮЛЭЭН АВАГЧ КОМПАНИ, ТҮҮНИЙ АЖИЛ ҮҮРЭГ
2025-09-29
Хүлээн авагч байгууллага нь гадаадаас дадлагажигч ажилтан хүлээн авах дүрэм журам, тавигдах шаардлагыг хүлээн зөвшөөрч аль нэг хяналтын байгууллага болох төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, тухайн байгууллагын шугамаар ирсэн дадлагажигч ажилтанг хүлээн авч амьдрах болон ажлын байраар хангах, дадлагын ажлыг удирдан явуулах гол байгууллага юм. Хүлээн авагч компанийн ажил үүрэг нь:
① Хяналтын байгууллагатай гэрээ байгуулах, зохих бэлтгэл хангах
- Хяналтын байгууллагатай дадлагжигч ажилтан хүлээн авах гэрээ байгуулах
- Дадлагын ажлын нэр төрөл, ажлын агуулгыг урьдчилан тохирох
- Дадлагын удирдагч зэрэг шаардлагатай ажилтны тоо, нөхцлийг тохирох
② Дадлагын ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
- Дадлагын төлөвлөгөө боловсруулах чиглэлээр хамтран ажиллах (хяналтын байгууллага удирдан явуулна)
- Дадлагын агуулга, зааж сургах аргачлал, үнэлгээ хийх аргачлалыг тусгах
- Дадлагын удирдагч багш нарыг томилж, сургалтын хуваарьт оруулах
③ Бичиг баримт бүрдүүлэх, оршин суух эрх авах
- Шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх (компанийн танилцуулга, татварын тооцоогүй гэх гэрчилгээ, ажилтаны мөрдөх дүрэм гэх мэт)
- "Оршин суух эрх олгох зөвшөөрлийн гэрчилгээ" авахад дэмжлэг үзүүлэх
- Хяналтын байгууллага болон Цагаачлалын Албанд илгээх холбогдох бусад бичиг баримт бүрдүүлэх
④ Дадлагжигч хүлээн авах бэлтгэлийг хангах (орчин бүрдүүлэх)
- Орон сууц, амьдрах орчныг бэлтгэх /Дадлагжигч амьдрах байр, ажлын байранд ашиглах багаж, тоног төхөөрөмж, аюулгүй байдлын заавар г.м/
- Хүлээн авах тогтолцоог бүрдүүлэх (хариуцах ажилтан, багш сургагч, амьдралд нь дэмжлэг үзүүлэгч хүн зэргийг томилох)
- Ажлын нөхцлийн тухай “мэдэгдэх хуудас” бөглөж, тухайн бүсийг хариуцсан “Хөдөлмөрийн газар”-т гаргаж өгөх
⑤ Дадлагажигч хүлээн авах, зааварчилга өгөх
- Компанид ажилтнаар элсэх тухай, ажлын байранд болон амьдрахад баримтлах дүрэм журмыг танилцуулах
- Зааварчилга өгөх (Эхний үед гардан туслах)
Хөдөлмөрийн аюулгүй байдал, компанийн соёл, биеэ авч явах дүрэм журам, дотоод журам зэргийн талаар сайтар тайлбарлаж, удирдамж өгөх.
- Өдөр тутмын амьдралд нь дэмжлэг үзүүлэх (Хотын захиргаанд бүртгүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ, банкны данс, гар утас гэх мэт)
⑥ Техникийн дадлагажигчийн сургалтыг хэрэгжүүлж, удирдан чиглүүлэх
- Төлөвлөгөөнд суурилсан өдөр тутмын ажил дээрх сургалт (OJT)
- Ур чадварын үнэлгээ өгөх шалгалт өгөхөд дэмжлэг үзүүлэх (No1→ No2, No2→ No3 гэсэн ангиллын шалгалтууд)
- Дадлага, сургалтыг зөв явуулж, бүртгэл хөтлөх,
- Дадлагжигчийн ажлын нөхцөл, эрүүл мэнд, амьдралыг дэмжих
⑦ Хяналтын байгууллага болон OTIT-гийн тавьсан шаардлагыг биелүүлэх
- Тогтмол үзлэг шалгалтад орох (жилд 1~2 удаа)
- Гарсан алдааг залруулсан тухай тайлан гаргаж өгөх (шаардлагатай үед)
- Дадлагын явцын талаар тайлагнах, сайжруулах арга хэмжээ авах
⑧ Дадлагын дараах дэмжлэг
- Дадлага хийж дуусгасан тухай гэрчилгээ олгох
- Эх орондоо буцахад нь дэмжлэг үзүүлэх
- “Тусгай ур чадвартай ажилтан” болох зэргээр Японд үлдэж ажиллах хүсэлтэй бол зохих зөвлөгөө өгөх.
Дадлагын ажлыг эв найртай дуусгаж, хүссэн замналд нь дэмжлэг үзүүлэх