ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ АЖИЛ ҮҮРЭГ
2025-09-29
Хяналтын байгууллага нь дадлагажигч, хүлээн авагч компани хоёрын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Хяналтын байгууллага нь ОТИТ байгууллагын сургалтад хамрагдаж, үйл ажиллагаа явуулах эрхээ авах ёстой бөгөөд голдуу ашгийн төлөө бус байгууллага байдаг. ОТИТ байгууллага нь хяналтын байгууллагад эрх олгохын сацуу үйл ажиллагааны зөрчил гаргавал эрхийг нь түр хугацаанд түдгэлзүүлэх, бүрмөсөн эрхийг нь хасах зэрэг шат дараатай арга хэмжээг авдаг. ОТИТ байгуулагаас эрхээ авсан хяналтын байгууллагуудыг сайн үйл ажиллагаатай, эхлэн эрх авсан энгийн гэж 2 ангилдаг.
Хяналтын сайн үнэлгээтэй байгууллага /2130 байгууллага/:
https://www.otit.go.jp/files/user/250325r_5.pdf
Хяналтын энгийн байгууллага / 1625 байгууллага/
https://www.otit.go.jp/files/user/250325_7.pdf
Хяналтын байгууллага нь дадлагажигчийг хүлээн авахаас эхлээд дадлага дуусталх хугацаанд зохих хяналт тавьж, дадлагжигчийн эрх ашгийг хамгаалах доорх ажилбарыг хийж гүйцэтгэдэг. Үүнд:
- Ур чадварын дадлагын төлөвлөгөө боловсруулах, хянах
- Хүлээн авагч компанитай хамтран дадлагын төлөвлөгөө боловсруулах
- Төлөвлөгөө нь холбогдох хууль, дүрэм журамтай нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагатай зааварчилга өгөх.
- Дадлагажигч хүлээн авах, хяналт тавих
- Дадлагажигчийг сонгон шалгаруулах, виз авах, Японд хүрэлцэн ирэхтэй холбоотой бүрдүүлэлт хийх, өдөр тутмын амьдралд нь дэмжлэг үзүүлэх.
- Дадлагажигчийн амьдралын нөхцөл, дадлагын нөхцөлтэй тогтмол хугацаанд танилцаж, хүлээн авагч байгууллага болон дадлагжигчид холбогдох заавар чиглэл өгөх.
- Тогтмол шалгалт, яаралтай шалгалт
- Хүлээн авагч компанийн гаргасан дадлагын төлөвлөгөөнд үндэслэн сургалтын явцыг нь тогтмол хугацаанд шалгах.
- Асуудал үүсвэл яаралтай шалгалт хийж, сайжруулах чиглэл өгөх.
- Японд хүрэлцэн ирсний дараах сургалтыг хэрэгжүүлэх
- Дадлагжигч Япон дахь амьдрал, ажилдаа дасан зохицох сургалт явуулах
- Сургалтад япон хэл, өдөр тутмын амьдралын хэвшил, соёл, аюулгүй байдал зэргийг багтаах.
- Илгээгч байгууллагатай хамтран ажиллах
- Илгээгч байгууллагатай гэрээ байгуулж, дадлагажигч ажилтаныг сонгон шалгаруулах нөхцлийг тохирох, ажилд зуучлах
- Илгээгч байгууллагатай хамтран дадлагажигч ажилтныг сонгон шалгаруулах, виз авах ажлыг саадгүй хийх.
- Дадлагажигчийн эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх
- Дадлагажигчийн гаргасан санал хүсэлт, гомдлыг хүлээн авах, шаардлагатай гэсэн дэмжлэг тусламжийг үзүүлэх.
- Дадлагжигчийн эрх ашгийг хамгаалах талаар хүлээн авагч байгууллагад удирдамж, чиглэл өгөх.