Төрсний бүртгэл
2023-03-24
Хүүхдийг төрснөөс хойш 28 хоногийн дотор Токио дахь ЭСЯ эсвэл Осака дахь ЕКГ-т төлөөлөгч нь ирж бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал:
1. Төрсний бүртгэлийн анкет /Хавсралтаас татах/
2. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа (出生証明書-шюссэй шёомейшё) эх хувь, эсвэл хуулбар
3. Төрсний тодорхойлолт орчуулгын маягт бөглөх /Хавсралтаас татах/
4. Хүүхдээ бүртгүүлэх эцэг эхийн өргөдөл /Хавсралтаас татах/
- гадаадын иргэн бол Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах хүсэлтээ байгаа тухай эцэг эх харилцан тохиролцож өөрийн эх хэл дээрх өргөдөл, монгол хэл дээрх орчуулгын хамт жишиг загвараас агуулга харж тус тусдаа бичих
- Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн нэрээр бүртгүүлэх хүсэлтэй байгаа бол эцэг тогтоолт хийлгэх тухай эцэг, эхийн тус тусдаа гараар бичсэн өргөдөл
5. Төрсний гэрчилгээний төлбөр 1550 иен ЭСЯ-ны дансанд төлсөн баримт эх хувь
- Хүүхдээ төрснөөс хойш 28 хоногийн дотор хүндэтгэх шалтгаангүйгээр бүртгүүлээгүй тохиолдолд нэмэлтээр УБЕГ-аас Монгол Улсад давхардуулан бүртгэл хийлгээгүй тухай лавлагаа хүссэн өргөдөл.
- Эцэг эхийн нэг нь гадаадын иргэн бол хүүхдийг бүртгүүлэх 30 хоног хэтэрсэн тохиолдолд дараах заалтыг үндэслэнэ.
“Харьяатын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “МУ-ын харьяат иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” тул УБЕГ-ын даргын 2013 оны 527 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.9-д заасны дагуу дээрх төрлийн бүртгэлийг хөтлөхдөө эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл, тухайн хүүхэд өөр улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон баримт бичгийг үндэслэн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэж, МУ-ын регистрийн дугаар олгохыг анхаарна уу. Хэрэв таны хүүхэд Япон эсвэл бусад улсын харьяат иргэнээр бүртгэгдсэн бол Монгол Улсын төрсний гэрчилгээг давхардуулан олгохгүйг анхаарна уу.
Холбогдох хуулийн заалт:
Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /6 дугаар зүйл.Төрсний бүртгэл/
Эцэг эхийн иргэний үнэмлэхний хугацаа дуусаагүй байх (гадаадын иргэн жолооны үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар)
Токио дахь ЭСЯ иргэд хүлээн авах цаг: Ажлын өдрүүдэд 09:00-12:00, 14:00-17:00 цаг /цаг захиалахгүй/.
ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: [email protected]
Web: http://tokyo.embassy.mn