Гэрлэлт бүртгэл
2023-07-07
Гэрлэлтээ ЭСЯ-нд эсвэл Осака дахь ЕКГ-т батлуулахад доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэхний хуулбар /хугацаа дуусаагүй байх/
2. Гэрлээгүй, өмнөх гэрлэлтээ цуцлуулсан талаар УБЕГ-ын лавлагаа. Е-mongolia гийн лавлагаа байж болно.
3. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн гараар бичсэн дэлгэрэнгүй өргөдөл /эхнэр, нөхөр өргөдлөө тус тусдаа бичиж огноо, гарын үсэг зурсан байх/
4. Эхнэрийн талын 1 гэрч болон нөхрийн талын 1 гэрчийн тус тусын өргөдөл, гэрч нь 18 нас хүрсэн байх. /овог, нэр бүтэн бичих, регистрийн дугаар тусгасан байх/
5. Гэрлэснийг бүртгэх анкет /ХАВСРАЛТ аас татах/
6. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээ/ эхнэр, нөхөр дундаа нэг маягт бөглүүлэх, орчуулгын маягт хамт бөглөж хавсаргах /тус шинжилгээг заавал нэг эмнэлэгт өгөхийг шаардлагагүй/
7. Гэрлэлтийн гэрчилгээний хураамж 1450 иен ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт эх хувь
Бичиг баримт бүрэн гүйцэт бүрдүүлж ирэх.
Япон Улсын иргэнтэй гэрлэх тохиолдолд
1. Япон талдаа эхэлж гэрлэлтээ бүртгүүлэх бөгөөд үүний тулд Монгол Улсын иргэн нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлээгүй ганц бие болох лавлагааг ЭСЯ-нд авч ирэн гэрлэх Зөвшөөрлийн хуудас буюу /婚姻具備証明書/-ийг япон хэлдээр гаргуулан авч Япон дахь харьяа дүүрэгт гэрлэлтээ бүртгүүлнэ. Тус тодорхойлолтыг шуудангаар авах боломжтой ба ингэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлээгүй ганц биеийн лавлагаа, 725 иен төлсөн баримт болон буцах хаяг, төлбөр төлсөн баталгаат шуудангийн шинэ дугтуйг хамт ирүүлнэ.
2. Үүний дараа дүүргээс өгөх гэр бүл болсон тухай өрхийн бүртгэлийн бичиг /戸籍謄本/-ыг бусад доорх материалын хамт бүрдүүлж ЭСЯ-нд ирж гэрлэлтээ бүртгүүлнэ.
Япон болон бусад гадаадын иргэний бүрдүүлэх нэмэлт материал:
1. Гадаад паспортын хуулбар эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /төрсөн огноо бичигдсэн байх/
2. Тухайн улсын холбогдох байгууллагаас өгсөн гэр бүл болсныг нотлох бичиг /эх хувь/ /Тухайн улсын хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байх/
эсвэл тухайн иргэн өөрийн улсдаа гэрлээгүй, ганц бие болохыг нотлох бичиг /эх хувь/ /Тухайн улсын хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байх/
3. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн өөрийн эх хэл дээрээ бичсэн өргөдөл /Монгол хэл дээрх албан бус орчуулгын хамт, орчуулгын маягт хавсаргав/
4. Гэрлэлтийн гэрчийн өргөдөл, гэрч нь 18 нас хүрсэн байх, гэрч гадаадын иргэн бол эх хэл дээрх өргөдөл, мөн монгол хэл дээрх албан бус орчуулга /төрсөн огноо тусгасан байх/
5. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээ/ эхнэр, нөхөр дундаа 1 маягт бөглүүлэх.
Гэрлэлтээ бүртгүүлэхэд гэрлэх хос өөрийн биеэр ЭСЯ-нд эсвэл Осака дахь ЕКГ-т ирж бүртгүүлнэ. ХАВСРАЛТ хэсгээс маягт болон загвар татаж авах.
Жич: Гэрлэлтийг Монгол Улсад бүртгүүлэх тохиолдолд Харьяа дүүргийн бүртгэлийн хэлтэст хандана.
ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: emb.tokyo@gmail.com
Web: http://tokyo.embassy.mn